English
Цаг үеийн мэдээ2021-09-30T11:31:42+08:00
92023-01-09

Нэмэлт элсэлт зарлаж байна

By |2023-01-09|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн II улиралд 2-4, 6-8, 10-12 дугаар ангиуддаа цөөн тооны сурагч элсүүлнэ. Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага, төлөвшил, нэмэлт элсэлтийн шалгалтын үнэлгээнд үндэслэх бөгөөд эцэг, эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд (https://mbo.edu.mn/school/%d0%b1%d2%af%d1%80%d1%82%d0%b3%d2%af%d2%af%d0%bb%d1%8d%d1%85/) нэмэлт элсэлтийн шалгалт, [...]

142022-12-14

Congratulations to our senior students for achieving best scores in IELTS,TOEFL & SAT

By |2022-12-14|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12 дугаар ангийн сурагчид олон улсын стандарт шалгалтууд (IELTS, TOEFL, SAT, TOPIK, etc.,)-ыг амжилттай өгсөөр байна. Сурагчид маань эдгээр шалгалтуудад өндөр оноо авснаар БШУ-ны сайдын баталсан "Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх" журмын дагуу тухайн хичээлийн ЭЕШ-ын дээд оноогоор дүйцүүлэх боломжтойгоос гадна Олон улсын их, дээд сургуульд элсэн суралцах шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа юм. Хичээн суралцаж, өндөр оноо авсан сурагчдадаа дахин баяр хүргэе. Мөн шалгалтын оноогоо хүлээж буй, шалгалтаа өгөхөөр [...]

82022-12-08

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦЛОО

By |2022-12-08|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

2022-2023 оны хичээлийн жилийн Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын уралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдлаа. “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар ур чадварын уралдаанд амжилттай оролцож: Түүх, нийгмийн ухааны багш Б.Ганболд II байр Дүрслэх урлагийн багш Г.Амарбат II байр Физикийн багш Д.Буянжаргал II байр Химийн багш Б.Нямсүх III байр Математикийн багш С.Оюунболор тусгай байр Дизайн технологийн багш Б.Баяржаргал тусгай байр тус тус эзэллээ. Чадварлаг багш нартаа сургууль, хамт олныхоо [...]

282022-11-28

“БИД ЧАДНА”

By |2022-11-28|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн "БИД ЧАДНА" Урлагийн наадам-2022 амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Сурагч бүр өөр өөрийн ертөнцтэй, авъяас чадвартай, гоо зүйн мэдрэмжтэй гэдгээ илэрхийлсэн, идэвх оролцоо, манлайллаа харуулж чадсан сэтгэл хөдөлгөсөн, бахархуулсан, омогшуулсан үзүүлбэрүүдээр дүүрэн байлаа. Авъяас чадвараа дайчлан оролцсон бүх сурагчдадаа Ангиа нэгтгэн, зохион байгуулж чиглүүлсэн бүх багш нартаа Сурагч, багш, сургуулиа үргэлж дэмждэг асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье. [...]

252022-11-25

Монгол бахархлын өдөр

By |2022-11-25|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Монгол бахархлын өдрийг угтан мянганы суут хүн, их эзэн Чингис хааны үйл хэргийг сурталчлах, эх түүх, өв соёл, ёс заншил, үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, таниулах аянд“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид нэгдэж байна. Жил бүрийн энэхүү өдрийг багш, сурагчид маань үндэсний дээл, хувцсаа хүндэтгэн өмсөж, түүх соёлынхоо өв уламжлалыг сургалт, үйл ажиллагааны [...]

152022-11-15

University of Calgary

By |2022-11-15|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Үйл ажиллагаанд Канад руу их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа сурагчдыг урьдчилсан санал асуулга дээр үндэслэн оролцууллаа. Ucalgary сургуулийн гадаад оюутнууд хариуцсан элсэлтийн ажилтан Karen Cheung Канадын талаарх сурагчидтай харилцан ярилцсанаар сурагчдын Канадын талаарх төсөөлөл болон уншиж сонссон зүйл нь бодит байдалтай хэр нийцэж байгаа дээр сурагчдад дүгнэлт хийх боломж олголоо. Ucalgary-ийн төлөөлөгч маань яагаад энэ сургуульд өөр мужаас нүүж ирж ажиллах болсон шалтгаан болон Канадын олон их [...]

112022-11-11

MBO LEAGUE 2022-2023 SEASON

By |2022-11-11|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн сагсан бөмбөгийн "MBO LEAGUE" тэмцээнийг зохион байгуулж байна. Лигийн эхний улиралд VI-IX ангийн 82 сурагч драфтаар сонгогдон эрэгтэй-3, эмэгтэй-3 багт хуваагдан оролцож байгаа бөгөөд тоглолтууд өрсөлдөөнтэй, эн тэнцүү, сонирхолтой үргэлжилж байна. Цаашид MBO LEAGUE-ийг жил бүр уламжлал болгон хамрах хүрээг өргөжүүлэн зохион байгуулах бөгөөд сагсан бөмбөгийн спортоор дамжуулан сурагчдад зөв төлөвшил, хүмүүжил олгох, чөлөөт цагаа үр [...]

92022-11-09

By |2022-11-09|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Сингапур улсад төвтэй STEMCO олон улсын олимпиад 10 сарын 17-оос 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 40 орны 5000 гаруй сурагч оролцлоо. Математик, байгалийн ухаан(хими, физик, биологи)-ы хичээлүүдийн хүрээнд зохион байгуулагддаг уг олимпиадад Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн II-XII ангийн сурагчид маань амжилттай оролцож: 14 алт 97 мөнгө 273 хүрэл 137 тусгай байр эзэллээ Түүнчлэн 17 сурагч глобал ранкаараа топ 10-т бичигдлээ. Бүх сурагчдадаа баяр хүргэж, илүү их [...]

282022-10-28

MBO OPEN MIC

By |2022-10-28|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Дуу хөгжимд хайртай, дуулах дуртай сурагчдадаа зориулан "MBO OPEN MIC" арга хэмжээг өнгөрөгч баасан гарагт сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа. Идэвхтэй оролцсон бүх сурагч, багш нартаа баярлалаа. Дараагийн "MBO OPEN MIC"-д улам олуулаа оролцоцгооё

262022-10-26

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

By |2022-10-26|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 10 сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн VI-VIII анги, IX-XII анги гэсэн 2 ангиллаар зохиогдсон бөгөөд VI-VIII ангийн эрэгтэй баг, тамирчдаас: Б.Хүрэлшагай багштай 8А анги алтан медаль А.Мөнх-Өлзий багштай 8C анги мөнгөн медаль М.Мөнхгэрэл багштай 7C анги хүрэл медаль VI-VIII ангийн эмэгтэй баг, тамирчдаас: М.Мөнхгэрэл багштай 7C анги алтан медаль А.Мөнх-Өлзий багштай 8С анги мөнгөн медаль П.Амарбаясгалан багштай 8В анги хүрэл [...]

122022-10-12

“Шатрын ухааныг амьдралд”

By |2022-10-12|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль "Шатрын ухааныг амьдралд" уриатай Стейниц Монголын Шатрын Академи-тай урт хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд сургалтыг дэмжих хөтөлбөрийн олон талт хэлбэр, үйл ажиллагааг төлөвлөж байна. 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд II-III ангийн сургалтыг дэмжих хөтөлбөрт шатрын хичээлийг заавал судлах хэлбэрээр нэвтрүүлж, бүх сурагчийг хамруулах бөгөөд дараагийн улиралд болон дараагийн жилүүдэд бусад анги, бүлгүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

82022-10-08

“Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

By |2022-10-08|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн хүрээнд “Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд: - Багш нарын баярыг угтсан спортын 6 төрөлт тэмцээнийг цогцолборын хүрээнд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. - “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12а, 12b анги болон Интеракт клуб хамтран “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж, ахлах ангийн сурагчид маань багш нараа орлон хичээл зааж, [...]

262022-09-26

MBO OPEN DAY

By |2022-09-26|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль нийт эцэг, эх/асран хамгаалагчдадаа сургуулийн нэг өдрийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг 2022 оны 09 сарын 24-нд амжилттай зохион байгууллаа. Зохион байгуулж буй үйл ажиллагаа бүрийг дэмжин идэвхтэй оролцдог хүндэт эцэг, эх/асран хамгаалагч та бүхэндээ баярлалаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшсөн Монгол иргэнийг бэлтгэх эрхэм зорилгын төлөө хамтдаа хичээцгээе. [...]

22022-09-02

Сурагчид Кембрижийн олон улсын шалгалтаа амжилттай өглөө

By |2022-09-02|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын Кембрижийн олон улсын шалгалтаа амжилттай өгч, дээд үнэлгээ авсан сурагчдадаа баяр хүргэж, урамшууллаа. 6С ангийн сурагч Е.Шинээ - математик, англи хэл 6С ангийн сурагч С.Билгүүнтөгөлдөр - математик 9А ангийн сурагч С.Номин-Эрдэнэ - англи хэл 9B ангийн сурагч Э.Огторгуй - биологи 6D ангийн сурагч Э.Эрхэс - математик 6D ангийн сурагч Д.Ирмүүн - англи хэл 6B ангийн сурагч Б.Буянбадрах - математик 6B ангийн сурагч Б.Булган [...]

12022-09-01

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

By |2022-09-01|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт хүүхэд бүрийн инээд хөөрөөр цалгин амжилттай болж өндөрлөлөө. Шинэ хичээлийн жилд бүх хичээнгүй сурагч, зүтгэлтэй багш нартаа амжилтын дээдийг хүсье! Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшсөн Монгол иргэнийг бэлтгэнэ.

302022-08-30

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд урьж байна.

By |2022-08-30|Categories: цаг үеийн мэдээ|

Хүндэт сурагч, эцэг эхчүүд ээ! “Монгол билиг оюун” цогцолборын ОУ-ын хөтөлбөртэй сургууль 7 дахь хичээлийн жилдээ сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо. 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 09 сарын 01-нд 07.30 цагаас сургуулийн баруун талын талбайд болно. Жич: Нээлтийн үйл ажиллагааны үеэр сургуулийн авто зогсоолыг ашиглах боломжгүй учир, эцэг эхчүүд та бүхнийг сургууль орчмын бүсийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн зогсоолын ачаалал зэргийг харгалзан автомашингүй ирэхийг уриалж байна. [...]

162022-08-16

Хичээлийн шинэ жил айсуй

By |2022-08-16|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Хичээлийн шинэ жил айсуй 2022-2023 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуульд шинээр элсэж буй НЭГДҮГЭЭР АНГИ-ийн бяцхан шавь нарынхаа эхний улиралд хэрэглэх хэрэглэгдэхүүний жагсаалтыг нийтэлж байна. Хариуцлагатай эцэг, эх/асран хамгаалагч та энхрий үрсдээ эрүүл, аюулгүй байдлын чанар, стандартыг хангасан хичээлийн хэрэглэгдэхүүн сонгоорой

162022-08-16

By |2022-08-16|Categories: цаг үеийн мэдээ|

Хүндэт сурагч, эцэг эх/асран хамгаалагч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль нь анги дэвшин суралцаж буй болон шинээр элссэн сурагчийн эцэг эх/асран хамгаалагчтай 2022.08.22-2022.08.31-ний өдрүүдэд 10.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд сургалтын гэрээ байгуулах тул, "хариуцлагатай" эцэг эх/асран хамгаалагч таныг суудлаа баталгаажуулж, дурдсан хугацаанд гэрээ байгуулахыг хүсье. Түүнчлэн 2022.08.22-2022.08.31-ний өдрүүдэд сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцасны худалдаа сургуулийн 1 давхарт зохион байгуулагдана. Амжилт хүсье [...]

162022-06-16

Нэмэлт элсэлт авч эхэллээ

By |2022-06-16|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол Билиг Оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилд II-XII ангид сурагч элсүүлнэ. Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын үнэлгээнд үндэслэх бөгөөд эцэг эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн бид ижил түвшний сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын оноотой элсэгч байвал дараах нөхцөлд давуу [...]

162022-05-16

Олон Улсын хөтөлбөртэй сургуулиудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

By |2022-05-16|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Олон Улсын хөтөлбөртэй, төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2022.05.14-нд Монгол Билиг Оюун сургууль амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 7 баг, эмэгтэй Монгол билиг оюун, Хобби, Орхон Хасү сургуулийн багууд авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд: Тэргүүн байр: Спортын мастер Э. Батбямба дасгалжуулагчтай Орхон Хасү баг Дэд байр: Л. Рэгзэнрагчаа дасгалжуулагчтай Орчлон баг Гутгаар байр: Спортын [...]

112022-05-11

Монгол Улсын түүхийн олимпиадад амжилттай оролцлоо

By |2022-05-11|Categories: цаг үеийн мэдээ|

Түүхийн хичээлийн улсын ХХIV олимпиадын 12-р ангийн төрөлд Монгол улсын хэмжээнд нийслэлийн болон 21 аймаг, дүүргийн олимпиадад амжилттай оролцож гурвын даваанд шалгарсан шилдэг нийт 30 сурагчид оролцсоноос “Монгол билиг оюун” сургуулийн 12а ангийн сурагч Ким Хён Жи “Хүрэл” медаль хүртэж, А.Есүйгэн амжилттай оролцож МУИС-д суралцах урилга авлаа. Бэлтгэсэн багш Б.Ганболд болон сурагчдынхаа цаашдын сурлага хөдөлмөр ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.

112022-04-11

Манай сургуулийн сурагчид Хан-Уул дүүргийн олимпиадад амжилттай оролцлоо

By |2022-04-11|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II дугаар улирлын амралтын хугацаанд буюу / IV/02-IV/10 / өдрүүдэд Хан-Уул дүүргийн төрөлжсөн олимпиадууд болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчид маань амжилттай оролцож Нийгмийн хичээлийн  төрөлд 9с ангийн сураг Н. Номуун 2 дугаар байр мөнгөн медаль, Химийн олимпиадын төрөлд 9с ангийн Н. Номуун, Биологийн олимпиадын төрөлд 9б ангийн сурагч А. Мөнхчимэг, Физикийн хичээлийн төрөлд 7с ангийн сурагч О. Ану, Түүхийн хичээлийн [...]

52022-04-05

ЭРДМИЙН БАЯР

By |2022-04-05|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол Билиг Оюун” цогцолбор сургууль 2021-2022 хичээлийн жилийн Эх хэл эрдмийн баярыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Олон Улсын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 1 дүгээр ангийн бяцхан сурагчид маань юу сурсан мэдсэнээ тайлагнахаас гадна урлагийн үзүүлбэрээр гэр бүл болон багш нартаа бэлэг барьсан юм.

222022-03-22

Центавр тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

By |2022-03-22|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Сурагчдын Монголын түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх, Монголын түүх соёлоороо бахархах чадвар төлөвшүүлэх зорилгоор 6 дугаар ангийн сурагчдын дунд Центавр тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн багуудын хоорондох асуулт хариулт, багын ахлагчдын тэмцээн / Үгийн сүлжээ /, Багийн гишүүний тэмцээн /  Хэн бэ? /, Гэрийн даалгавар / Жүжигчилсэн тоглолт /, хөгжөөн дэмжигчдийн тэмцээн гэсэн төрлүүдээр сурагчид маань авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс  Б. Ганболд багштай 6а ангийн хамт олон тэргүүн [...]

212022-03-21

Мэргэжил сурталчлах өдөрлөг

By |2022-03-21|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Манай  сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонгох, мэргэжил бүрийн давуу болон сул талыг таниулан мэдүүлэх үүднээс салбар салбартаа амжилттай яваа эрхэмүүдийг урин хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр/2022.03.21/ хуулийн салбарыхан сурагчидтай уулзалаа.

152022-03-15

Шинэ элсэлт авч эхэллээ

By |2022-03-15|Categories: цаг үеийн мэдээ|

Монгол Билиг Оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 1-р АНГИЙН элсэлтийг 2022 оны 3-р сарын 15-наас 20-ныг дуустал цахимаар                                     (https://forms.gle/BUAs3uGvsydEcnU88) бүртгэнэ. Бүртгэлийн дагуу сурагчид эцэг, эхийн хамтаар 3-р сарын 21-25-ны хооронд ярилцлагад хамрагдах юм. Ярилцлагад тэнцсэн сурагчид 2022 оны 4-р сарын 1-нээс 29 -ний өдрийг дуустал өдөр бүр 14:30 – 17:15 цагийн хооронд [...]

122022-01-12

Интеракт клуб

By |2022-01-12|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

Монгол Билиг Оюун сургууль 2021.12.23 ны өдөр албан ёсоор Олон улсын Интеракт клубэд элссэн юм. Манай сургууль Олон улсын жишгийн дагуу сургуулийн Интеракт клубын Ерөнхийлөгч болон Нарийн бичгийн даргыг хүсэлтээ ирүүлсэн сурагч хүүхдүүдээс санал хураалт зохион байгуулан Ерөнхийлөгчөөр 11а ангийн сурагч А. Номин-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар 9а ангийн сурагч Ө. Төгөлдөрбаярыг сонгон үйл ажиллагаагаа явуулж байна.

172021-12-17

ОЛОН УЛСЫН КЕМБРИЖИЙН ШАЛГАЛТАД “МОНГОЛ БИЛИГ ОЮУН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

By |2021-12-17|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

2021 оны 10, 11 дүгээр саруудад олон улсын бага болон дунд боловсролын Англи хэл, Математик, Шинжлэх ухааны хичээлүүдээр “Монгол Билиг Оюун” Олон улсын дунд сургуулийн сурагчид шалгалт өгсөн юм. Манай сургуулийн сурагчид өмнөх жилийн амжилтаа ахиулан Олон улсын дундаж оноо болон сургуулийн дундаж оноог ахиулсан өндөр амжилт үзүүлээд байна. Одоогоор бага, дунд боловсролын шалгалтын дүн ирээд байгаа билээ. [...]

282021-09-28

ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН

By |2021-09-28|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

“Монгол билиг оюун” цогцолборын нийт ажилтан, ажиллагсдынхаа дархлааг дэмжих, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Монос” эмийн  үйлдвэрийн эрүүл мэндийн багцийг багш, ажилтнуудадаа тараах ажлыг зохион байгууллаа. Мөн сурагчдадаа өдөр бүр амт, чанар сайтай үдийн хоол, витаминаар баялаг аньс, чацарганы шүүсээр үйлчилж байна.

272021-09-27

ХАЛДВАРГҮЙТГЭЛ, АРИУТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ

By |2021-09-27|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

 “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн орох, гарах  хаалгыг 4 болгож, тус бүр дээр халуун хэмжигч, гар ариутгагч байрлуулан, сурагчид хуваарьт хаалгаар орох, гарах ажлыг хэвшүүлэн ажиллаж байна. Анги удирдсан багш нар ангидаа халдвар хамгааллын дэглэм сахиулж 2 цаг тутамд цонх онгойлгон агаар оруулж, сурагчдын маск солилт, гараа тогтмол ариутгаж байгаа эсэхэд хяналт тавин тогтмол хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үйлчилгээний ажилтнууд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун [...]

212021-09-21

Vitality running world cup – д МБО-н сурагчид нэгдлээ

By |2021-09-21|Categories: Мэдээ, мэдээлэл, цаг үеийн мэдээ|

ОУ-н гүйлтийн СТРАВА аппликейшнд МБО сургуулийн гүйлтийн клуб нэгдэж орлоо. Энэхүү аппликейшнд одоогоор Vitality running world cup challenge үргэлжилж байгаа бөгөөд манай сургуулийн багш Энх-Амарын санаачлагаар сурагчид маань оролцож байна. Гүйлтэд оролцсоноор хүүхдүүд маань 3 км гүйлт тутамдаа НҮБ - н хүүхдийн санд 1 вакцин хандивлах юм. Одоогийн байдлаар гүйлтэд 9Б, 7В, 8Б, 12А, 12Б ангийн хамт олон нэгдээд байгаа бөгөөд монгол улсынхаа рейтингийг 4-р байр хүртэл урагшлуулахад хувь нэмрээ [...]

COURSES

EVENTS

LATEST NEWS

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2024

Go to Top