ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2024

By Published On: 2024-05-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Энэ хичээлийн жилд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш, сурагчид:
“Бид уншиж, бичиж сурлаа”- үндэсний бичгийн цагаан толгойн баяр – VI анги
 “Хичээнгүй бичигтэн анги” шалгаруулах уралдаан VI-XII анги
“Уншлагын аварга сурагч” шалгаруулах уралдаан VI-VIII анги
 “Билиг оюун” АСТ VII-VIII, IX-XI анги
“Надад хэлэх үг бий” илтгэл XII анги
“Билгийн чинад” эсээ бичлэг IX-XII ангийн хүрээнд тус, тус амжилттай зохион байгууллаа.
Үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ сурах хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэхэд хичээн ажиллаж буй Нийгмийн ухааны заах аргын нэгдлийн хамт олон, монгол хэл, бичиг, уран зохиолын багш нартаа талархал илэрхийлье.

Нийтлэлийг хуваалцах