Манай сургууль хотын ногоон бүсэд цэвэр агаарт эрүүл аюулгүй орчинд байрладаг. Сургууль нь сурагч багачууддаа зориулсан 60 гаруй анги танхим, Спорт заал, Номын сан, Иж бүрэн байгалийн ухааны лаборатори: 5 (хими, физик, биологи, мэдээлэл зүй, технологийн зориулалтын кабинеттай), Багш хөгжлийн танхим, бүрэн тоноглогдсон, мэргэжлийн хоол зүйчээр удирдуулсан цайны газар гэх мэт нийт 6,960 м.кв талбайд үйл ажиллагаагаа явуулдаг.