“Монгол билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь анх 2016 онд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байгуулагдаж, өдгөө 6 дахь жилдээ ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж байна.
Тус цогцолбор нь байгуулагдсан цагаасаа хойш жил ирэх бүр үйл ажиллагаа, хүчин чадлаа тэлсээр одоогийн байдлаар Хан-Уул, Баянгол дүүргүүдэд нийт 450 гаруй хүүхдийн суудалтай нийт 3 салбар цэцэрлэгийг байгуулж, боловсролын салбарын өмнө тулгамдаад байгаа хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Манай цэцэрлэгийн онцлог, давуу тал

Кембрижийн ОУ-ын хөтөлбөр

СӨБ-ын цөм хөтөлбөр болон Кембрижийн ОУ-ын хөтөлбөрийг хослуулсан “Монгол хүүхэд”-ийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөртэй. 

Сургалтын аюулгүй, тав тухтай орчин

  • Орчин үеийн тоглоом, хэрэглэгдэхүүн бүхий анги танхимтай.

  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан гадна тоглоомын талбай, бүрэн хяналтын камертай.

  • Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ стандартад нийцсэн

  • Нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн

Мэргэжлийн чадварлаг баг, хамт олон

  • 100% мэргэжлийн багштай.
  • Англи хэл, хөгжим, биеийн тамирын мэргэжлийн багштай.
  • Хүүхдийн зөвлөх их эмч, мэргэжлийн хоол зүйч ажилладаг.

Төлбөрийн дундаж ханш, уян хатан нөхцөл

  • Хотхоны болон ойр орчмын оршин суугчдын хүүхдийн хөнгөлөлт
  • Төлбөрөө 100% төлсний хөнгөлөлт
  • Нэг айлын 2+ хүүхэд суралцсаны хөнгөлөлт (цогцолборын хэмжээнд)

Эрүүл шим тэжээлтэй хоол хүнс

Эрүүл зөв хооллолт, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, үүсгэн байгуулагч компанийн харъяа туслах аж ахуйгаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, хүнсний ногоо зэргийг татан авдаг. 

Хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрүүд

Хүүхэд нэг бүрийн авъяас сонирхлыг дэмжин хөгжүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлж, дугуйлангууд хичээллүүлж байна. 

Манай цэцэрлэгийн шинэ салбар “Ривер вилла” тун удахгүй…

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдаж буй “Ривер Вилла” хотхонд 3 дахь салбар цэцэрлэг 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар удахгүй нээгдэх гэж байна.

Холбоо барих утас: (+976) 9111-1772

БҮРТГҮҮЛЭХ
0
ХҮҮХЭД
0
БАГШ
0
ТӨГСӨГЧ
0
НЭГ БАГШИД НОГДОХ ХҮҮХЭД
0
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР