Эцэг эх, асран хамгаалагчдын асуудаг түгээмэл асуулт & хариултууд

Манай цэцэрлэг нэгдсэн болон бүлэг тус бүрийн хүүхдийн насны онцлогт тохируулан боловсруулсан өдрийн дэглэмийг мөрдөн ажилладаг.

  • Өглөө ангидаа ороод гараа угаагаад, хоолойгоо зайлна.
  • Өглөөний цайгаа ууна.
  • Сургалт, үйл ажиллагаа
  • Өдрийн хоол, унтлагын цаг гээд л ….

тасралтгүй үргэлжилнэ дээ.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу

  • Хөдөлгөөн, эрүүл мэнд
  • Хэл яриа
  • Байгаль, нийгмийн орчин
  • Математикийн энгийн төсөөлөл
  • Хөгжим
  • Дүрслэх урлаг чиглэлийн сургалт, үйл ажиллагаа

Дээрх зургаан чиглэл нь нийгэмшихүйн хөгжилтэй нягт уялдаатай хэрэгждэг.

Мөн англи хэлний мэргэжлийн, туршлагатай багштай.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн тархи маш эрчимтэй хөгждөг бөгөөд уян хатан чанартай, суралцах орчин, түүнчлэн ойр дотны харилцаа нь тэдний хөгжил, төлөвшилд чухлаар нөлөөлдөг.  Хүүхэд бүрт орчин, хоол хүнс, багш нар, ангийн найзуудтайгаа дасах хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл 3-5 хоногийн бус 1-3 сарын хугацаанд хүүхдэд ахиц, өөрчлөлт гардаг тул та хүүхдэдээ ДАСАХ ХУГАЦАА, бидэнд хүүхдээ ТАНИХ ХУГАЦАА олгох нь чухал юм шүү гэж хэлмээр байна.

Манайх сургуулийн өмнөх боловсролын буюу сургалтын байгууллага. Багш нарт нэг ангид байгаа олон хүүхдийг сургалт, үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах, нэг хүүхдээс шалтгаалж олон хүүхдийн анхаарлыг сарниулахгүйн тулд хүүхэд бүрт зүй ёсны шаардлага тавьдаг. Гэхдээ дуу хоолойны өнгө аяс, чанга сул, үгийн сонголт зэрэгт бүгд сонор ханддаг, ёс зүйн дүрмээ баримталдаг.

Камерийг утаснаасаа харах хүсэлт эцэг эх, асран хамгаалагч нараас нэлээдгүй ирдэг. Гэхдээ эцэг эхийн гар утас руу камерийн код өгдөггүй. Учир нь та биднийг сонгоод зориод Энхрий үрээ даатгаж байгаа бол:

Нэгдүгээрт бидэнд итгэх нь чухал.

Хоёрдугаарт хүн бүрийн шаардлага, хүсэлт, сэтгэл хөдлөл өөр өөр. Бид камер өгч үзсэн. Гэвч болоогүй.

Манай хүүхэд нэг хүүхэдтэй ноцолдоод байна, салгаач ээ, багшаа

Унтаж байхдаа хөнжлөө тийрчихлээ, нөмрүүлээч ээ багшаа

Манай хүүхэд харагдахгүй байна, хааччихав аа, багшаа, аан бие засч байгаа юм уу?

Иймэрхүү байдалтай багш хүүхэдтэйгээ харилцах уу? Эцэг эхчүүдтэй өдөржин утсаар ярих уу?

Энэхүү хугацааны төлбөрийг буцаан олгохгүй.

Сургуулийн өмнөх боловсрол бол насан туршийн боловсрол. Сургуулийн багш шүд угаах, гар угаах дэс дарааллыг хүүхдэд зааж, эрүүл мэндийн дадал хэвшлүүдийг олгодог уу? Үүнийг цэцэрлэгийн багш нар л заадаг. Эрүүл хүн илүү ихийг сурна, бүтээнэ, байгуулна. Тиймээс цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа насан туршийн амьдралын суурь болдог. Сургуульд орох цаг нь болохоор хүүхэдтэй гэдгээ гэнэт санадаг биш, цэцэрлэгт нь анхаардаг, байнгын, тасралтгүй зөв дадлыг эзэмшүүлэхийн тулд, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд бид гэрээндээ ийнхүү тусгасан байгаа.

Хүндэтгэх шалтгаан бол мэдээж өөр.

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт.

2-4 насны хүүхэд – 15-16 цаг

4-7 насны хүүхэд – 11-12 цаг унтах ёстой. Тиймээс хүүхдүүд маань цагтаа унтаж амрах нь чухал.

Та бүхэнд нэг арга санал болгоё.

Таныг нэг зүйл хийж байхад хэн нэгэн гэнэт за унтаарай гэвэл та шууд унтаж чадах уу? Мэдээж үгүй. Та хийж байгаа зүйлээ дуусгана, цэгцэлнэ, ороо засна, шүдээ угаана, унтлагын хувцсаа өмсөнө, маргаашийн бэлтгэлээ хийнэ.

Хүүхэд ч мөн ижил. Тоглож байхад нь гэнэт за унтах цаг боллоо, унтаарай гэвэл хүлээн авахгүй.

Мөн л адил тоглоомоо дуусгана, хураана, унтлагын хувцсаа солино, шүдээ угаана гэх мэт…

Тиймээс орой 10 цагт унтуулах бол 09 цагаас эхлээд сануулж эхэл. Миний охины (хүүгийн) унтах цаг нь дөхөж байна шүү, одоо тоглоомоо дуусгахад анхаараарай. Цагийн зүү энд байна, энэ цагийн зүүг энд ирэхээр тоглоомоо дуусгасан байна шүү,

Одоо 30 минут үлдлээ, шүдээ угаахад бэлдээрэй хэмээн сануулаад энэ хооронд эрт унтах нь ямар ач холбогдолтой болохыг мөн дурдаарай. Өнөөдөр ямар үлгэр ярих билээ, өчигдрийн үлгэр хаана дууссан билээ гэх мэт эхлээд сэтгэл зүйн бэлтгэл хийхэд анхаараарай.

Та одооноос унтах дадлыг хүүхэддээ зөв эзэмшүүлж чадвал цаашид бүх зүйл хэвийн. Унтах дадал сураагүй хүүхэд сургуульд ороод өглөө хичээлээсээ хоцорно, хоцорлоо хэмээн багшаасаа эмээнэ, цаашлаад сэтгэл зүй тавгүйтэж сурах сонирхолгүй болдог. Тиймээс одооноос хичээгээрэй.

Манайд олон жил ажилласан туршлагатай, мөн 1-2 дахь жилдээ ажиллаж буй залуу багш нар ажилладаг. Зөвхөн залуу багш нар гэвэл өрөөсгөл ойлголт. Хэн хэнээсээ сурах, мэдэх зүйл арвин байдаг. Таны хүүхдийн багш ахмад багш байсан ч, залуу багш байсан ч ижил түвшинд хүүхэдтэй ажиллаж, харилцдаг учраас та санаа зовних хэрэггүй.

Энэ тохиолдолд таныг хүүхдээ багшид даатгаад орхи гэж хэлмээр байна.

Хүүхэд бүрийн дасан зохицох хугацаа харилцан адилгүй.

Цэцэрлэгт явсан эхний өдрөөсөө уйлалгүй, хурдан дасдаг хүүхэд байна,

Харин 14 хоног, бараг сар уйлж, хямарч дасдаг хүүхэд ч бий.

Та бүхэн өөрийн хүүхэддээ цэцэрлэгтээ дасах боломж, хугацааг олгох нь чухал.

Ганц хүүхдийн бус эцэг эх таны тэвчээр, хүчин чармайлтаас мөн шалтгаална.

Би хүүхдээ уйлахыг харж чаддаггүй юм аа гээд шууд аваад гардаг эцэг эх байдаг.

Харин багшаа, танд найдлаа та дасгаад аваарай гээд үлдээгээд гарах нь дийлэнх.

Уйлахаар нь аваад гарахаар “аан намайг уйлвал энд үлдээхгүй юм байна” гэдэг буруу аргад хүүхэд сурдаг. Багшид үлдээгээд гарвал “за уйлаад ч нэмэргүй бололтой” гээд ангидаа ороод Догь болдог.

Шинэ ажил, шинэ хамт олон дунд ороход танд ч мөн дасах хугацаа шаарддаг шүү дээ.

Бид сургана.

Өөрөө халбагадаж сураагүй болохоор өдөржин хүүхэд маань хоолоо идэж чадахгүй өлсөх вий? хэмээн эцэг эх бүр санаа зовдог. Зарим эцэг эх бүр памперснаас гаргаад, хоолоо халбагадаж идээд сурсан хүүхэд авдаг уу? хэмээн асуудаг. Сургуулийн өмнөх боловсрол зөвхөн хичээл, сургалт бус өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургадаг, эрүүл ахуйн дадал эзэмшүүлдгээрээ онцлог.

Харин ангид эзэмшсэн дадлыг та бүхэн гэртээ бататгаж байх нь чухал.

Хоолоо удаан идсэн, асгасан ч хамаагүй өөрөө халбагадаж сурахад нь дэмжээд өгөхөд боллоо.

Багш нар маань бүхий л хүүхдэд эрсдэл үүсгэхгүйн тулд анхаарч ажилладаг .

Судалгаанаас харахад хаздаг, мааждаг сөрөг зуршилтай хүүхдүүд ихэнх нь хэлд ороогүй байдаг. Энэ минийх, надад тоглоомоо өгөөч гэж хэлж чадахгүй хүүхэд тоглоомоо харамлах, булаалдах үед иймэрхүү асуудал үүсдэг. Тиймээс буруу зуршлыг нь өөрчлөх арга хэрэглэхийн зэрэгцээ байнга харилцан ярьж, өдөр тутам хэрэглэгддэг үг, хэллэгийг хэлж, ярьж сургахад нь анхаараарай.

Нэг өдөрт нийт 6 удаагийн цай, хоолтой, мэдээж махтай хоол өгнө, хүүхдийг идэж сурахад анхаарна.

Дээхэн үед хүүхдүүд багаасаа ааруул идэж, аягаа долоож, чанасан мах зулгааж, зажилж өссөн. Тиймээс эрүүний булчин нь чанга, зөв хөгжсөн байдаг. Одоо үед харин бүх зүйлийг нь бэлдэж өгөөд, махыг нь хүртэл машиндаж идүүлэхээр эрүүний хөгжил, цаашлаад шүдний хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс бага багаар дасгаж, мах идүүлж сургах нь чухал.

Батлагдсан хоолны цэс, хоолны технологийн дагуу тогооч нар хоол, хүнсээ бэлтгэн, хүүхдүүддээ үйлчилдэг. Манай цэцэрлэгийн хүүхдүүдийн 70-80 хувь нь диатезтай учир бид үүнд анхаарч ажилладаг. Харин нэг хүүхэд амттан бариад ангидаа ороход бүх л хүүхдүүд хардаг, хуваах болов уу? өгөх болов уу? гэж хүлээдэг учир хүүхдээ дасгах, уйлуулахгүй оруулахын тулд амттан өгч оруулдаг эцэг эхчүүд маань анхаарах нь чухал.

Хүүхэд цэцэрлэгтээ дасаагүй, эсвэл гэртээ иддэг хоолноос өөр, идэж дасаагүй хүнсний бүтээгдэхүүн орсон байвал хоолонд дургүй байх нь элбэг. Харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн биш л бол идүүлж сургахад анхаардаг. Хүнсний болон нарийн ногооны ач тус, бусад хоол хүнсний бүтээгдэхүүний талаар зөв ойлголт өгсний үр дүнд хүүхэд хоолоо идэж сурдаг.