Сургалтын хөтөлбөр

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр 2015 оноос манай улсын нийт цэцэрлэгт хэрэгжиж эхэлсэн бөгөөд манай цэцэрлэг өөрийн цэцэрлэгийн онцлог болон хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаанд үндэслэн уг хөтөлбөрийг олон улсын Кембриджийн бага сургуулийн хөтөлбөр /Cambridge Primary curriculum/-тэй хослуулан үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Уламжлалт арга ухаанаа эрхэмлэн хүүхэд бүрийн Хүн болох төлөвшилд илүү анхаарч хүүхэд бүрийг бие, оюун ухаан, сэтгэлээр эрүүл өсөн бойжиход багш, эцэг эх дэмжигч байж, биеэр үлгэрлэн дагуулж, амьдрах ухаанд чиглүүлэн, сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэн өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадамжийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хүрэх үр дүн

  • Хүүхэд, өөрийн болон хүмүүсийн зан байдал, сэтгэл хөдлөлийг мэдэрч, өөрийнхөө талаар өөдрөг сэтгэгдэлтэй, өөртөө итгэлтэй болно.
  • Өөрийн сонирхол, давуу тал, бүтээлч, тууштай, санаачилгатай, идэвх чармайлтаа чөлөөтэй илэрхийлнэ.
  • Хүмүүсийн ялгаатай байдлыг ойлгож хүндэлнэ, үеийн хүүхэд, найз нөхөд, хүмүүстэй тоглоом, эд зүйлсээ хуваалцаж хамтран тоглож, тэднээс тусламж хүсч талархана
  • Уламжлалт ёс заншлыг дагаж тогтоосон дүрэм журмыг мэдэж, харилцаанд тулгарсан асуудлыг өөрийн хэмжээнд шийдвэрлэнэ.
  • Биеийн болон гар, хурууны хөдөлгөөнөө хянан, зохицуулж, орон зай, чиглэлийг баримжаалан үндсэн хөдөлгөөнийг хийж эв дүй, хурд, хүч, уян хатан, тэсвэржилт, тэнцвэр нь сайжирна.
  • Хөдөлгөөнт тоглоом, хөдөлгөөн бүхий үйл ажиллагаанд идэвхтэй, сонирхож оролцоно. 
  • Эрүүл, аюулгүй амьдралд хэвшүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй, тогтмол сонирхож оролцоно. 
  • Гэмтэл бэртлээс болгоомжилно, өвчлөлөөс сэргийлэхийг мэднэ.
  • Бусдын яриаг сонсож ойлгон, идэвхтэй харилцан ярилцана.
  • Үг, өгүүлбэрийн утгыг ойлгож, зөв хэрэглэнэ.
  • Санаа бодол, хүсэл, сонирхол болон сонссон, харсан, оролцсон үйл явдлаа илэрхийлэн ярьдаг болно, бусадтай харилцана.
  • Эхийг ойлгож, утгыг ярина, номыг сонирхоно, номтой ажиллаж сурна.
  • Тэмдэг, тэмдэглэгээг ойлгоно, ашиглана, энгийн зурлага бичдэг болно.
  • Математикийн энгийн төсөөллийн тухай ойлголт /тоо, хэлбэр дүрс, хэмжээ, орон зай, цаг хугацаа/ – ыг өдөр тутмын амьдралд хэрэглэх, асуудлыг шийдвэрлэдэг болно.
  • Эд зүйлсийг шинж чанар /тоо, хэлбэр дүрс, хэмжээ, өнгө/-аар ялгана, ангилна, ижилсүүлнэ, хэмнэл  үүсгэж  дараалуулна, хэмжинэ.
  • Ойр орчныхоо юмс,эд зүйлсийг сонирхон судалж шинэ зүйлийг олж нээнэ.
  • Юмс,үзэгдлийн учир шалтгааныг олохыг эрмэлзэх болно.
  • Байгалийн сайхныг мэдэрч,ургамал,мал,амьтныг хайрлаж хамгаална.
  •  Амьдарч буй нутаг орныхоо онцлог,ойр орчныхоо хүмүүсийн ажил үйлийг таньж мэднэ.
  • Орчноо бохирдуулахгүй зохистой харьцана.
  • Дуу хөгжим, урлагийн бүтээлийг мэдэрч баясна.
  • Дуулж, бүжиглэх, жүжигчлэн тоглох, хөгжимдөх сонирхолтой байна.
  • Хөгжмийн аялгуу, хэмнэлийг мэдэрч дуулж, хөгжимдөж, бүжиглэнэ.
  • Зурах, наах, баримал барих, зохион бүтээх сонирхолтой болно
  • Хүрээлэн байгаа орчны юмс үзэгдлийн талаарх ойлголт, төсөөлөл, санаа бодлоо зураг, бүтээлээрээ илэрхийлнэ
  • Багшийн зааварчилгаа, шинэ үгс, асуулт, дуу, шүлэг, үлгэрийг анхааралтай сонсож ойлгоно.
  • Үгсийг зөв дуудаж сурна. Асуултанд богино болон бүтэн өгүүлбэрээр хариулна. Зурган картыг зөв дуудаж шинэ үгсийг тогтооно. Зургийг тайлбарлан ярих, өөрийн зан байдлыг илэрхийлэх, Англи дуу дуулах, шүлэг унших, үлгэр ярих,  чадваруудыг эзэмшинэ.
  • Англи үсгийг нэршил болон дуудлагаар нь тогтоож нэг үет үг унших чадварт сурна. Үсэгт хайрцаг ашиглан нэрлэсэн үсгийг олох, нэг үет үг бүтээж унших.
  • Ширээнд зөв суух, харандааг зөв барих дадалд суралцана. Үсгийг агаарт болон цаасан дээр бичих дадлага хийнэ.
  • Хүний тархины баруун зүүн бөмбөлөгүүдийг  хөгжүүлдэг. Баруун зүүн гарын хөдөлгөөнийг зохицуулж сурснаар мэдрэмжийг хөгжүүлдэг.
  • Биеийн тамирын дасгал болж, бие бялдрын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.
  • Хурд, авхаалж самбаа, оройн зайд хөдөлгөөнийг зохицуулах,  багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Түргэн шаламгай рефлексийг бий болгодог.
  • Спорт өрөлтийн үндсэн өрөлтүүд, болон зохиомжит өрөлтүүдийг эзэмшинэ.
  • Тэмцээн уралдаанд оролцох айдас, бэрхшээлийг даван туулах чадварт суралцдаг.
  • Өөртэйгөө ажиллах, өөрийгөө ялж сурна.