Монгол билиг оюун сургууль цэцэрлэгийн цогцолбор нь Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент (AMPMC NGO), зөвлөгөө нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран “KUNSTFEST FÜR KINDER” /ХУН/ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Монгол билиг оюун сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон Герман улсын урлагийн боловсролын мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд Герман улсын урлагийн (Jugendkunsschule JKS CW) боловсролын багш Ulrike Koloska болон уран бүтээлч багш О.Үржинханд нар Монгол билиг оюун цогцолборын цэцэрлэгийн багш ажилтан, хүүхдүүдэд “ART”-н сургалтыг зохион байгуулав. Эрхэм аав ээж, өвөө, эмээ, ах эгч гэр бүлийн гишүүд та бүхнийг бяцхан уран бүтээлчдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг сонирхохыг урьж байна