“Монгол дархлаа” төслийн хүрээнд хүүхдэд монгол ёс заншил, өв уламжлалаа дээдлэн хүндлэх, монгол ардын тоглоом наадгайн нэг төрөл болох эрийн 3 наадамтай танилцах, суралцах, багаасаа сонирхдог болгох зорилгоор цэцэрлэгийн 4, 5 насны хүүхдүүдийн дунд ХУЙРНАН ШУУГИГЧ үндэсний бөхийн барилдааныг амжилттай зохион байгуулав.

Барилдаанд цэцэрлэгийн 5, 6 настай нийт 36 хүүхэд оролцож, уран мэхийг уралдаалан барилдаж нас насны ангилалд “Цэцэрлэгийн аварга”-уудаа шалгарууллаа.