Чанарын бодлого

Суралцахуй ээлтэй орчныг бүрдүүлэн, үндэсний болон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэхжүүлж, суралцагчдын бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадамжийг хөгжүүлэх боловсролын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлнэ.

Чанарын зорилт

  • Үндэсний болон Олон улсын хөтөлбөрийг суралцагчдын бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихүйц чанартай, тэгш хүртээмжтэй хэрэгжүүлнэ.
  • Багш, хүний нөөцийг хөгжүүлэх шинэлэг, тасралтгүй, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Суралцагчдын ялгаатай байдалд нийцсэн эрүүл, аюулгүй суралцах болон ажиллах таатай орчныг бүрдүүлнэ.
  • Суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийг хангаж ажиллана.

ББМТ-ны хамрах хүрээ

Сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүрээнд Үндэсний болон Олон улсын хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах, түүнийг дэмжих үйлчилгээ үзүүлэх