Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт

Сурагчийн эзэмших чадвар

Сургалтын хөтөлбөр нь сурагчийн танин мэдэхүй: хэл-нийгэм, харилцаа, бие бялдар, зан үйлийн хөгжлийг дэмжинэ. Үүнд:

  • Танин мэдэхүй: Сэтгэн бодох, мэдээлэл, технологитой ажиллах, Асуудал шийдвэрлэх
  • Хэл-нийгэм, харилцаа: Бие даан суралцах, Харилцах, Хамтран суралцах
  • Бие бялдар, зан үйл: Эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болох; Үндэсний соёл, ёс суртахуун, уламжлалыг хүндэтгэх; Байгаль орчинтой зөв харилцах
 Зорилго

Сурагч нь эх хэл, үндэсний соёл, өв уламжлалаа дээдэлдэг; өөртөө итгэлтэй, бусдыг ойлгож, хүндэтгэдэг; сурах арга барил, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг; эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд оршино.

 Зорилт
  • Эх хэл, үндэсний соёл, ёс суртахуун, заншил, уламжлалыг мэдэж хүндэтгэх, эх орноороо бахархах, хүрээлэн буй орчноо таних, хайрлан хамгаалах, хүн төрөлхтний хэл, соёлоос суралцах
  • Авьяас, сонирхол, ур чадвараа нээн илрүүлэх, хөгжүүлэх, оюуны үйл, үйлдлийг гүйцэтгэх арга барил эзэмшиж, сурах хүсэл эрмэлзэлтэй болох
  • Өдөр тутмын ахуй, амьдралдаа харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эрхэмлэх

Бага бүлэг

    Цөм хөтөлбөр

    +

  Кембрижийн сонгосон хичээл

Дунд анги

Цөм хөтөлбөр

+

Кембрижийн хөтөлбөр

Ахлах бүлэг

Цөм хөтөлбөр

+

Кембрижийн сонгосон хичээл