ТАНИЛЦУУЛГА

Манай хамт олон хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйг чадварлаг эзэмшсэн бөгөөд хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшисөн Монгол иргэнийг бэлтгэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

МОНГОЛ БИЛИГ ОЮУН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ нь 40 анги бүлгийн 1,000 сурагчийг хүлээн авах хүчин чадалтайгаар, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд “Маршал таун” хотхонд оршин суугч 3,000 гаруй өрх болон тухайн орчны бусад хороолол, хотхоны иргэдийн хүсэлтэд үндэслэн хүүхдүүдийн сурах, хөгжих хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэн олгох зорилгоор цэцэрлэгийн хамт 2016 онд үүд хаалгаа нээсэн. Цогцолбор нь цэвэр агаарт эрүүл аюулгүй ногоон бүсэд нийт 6960 мкв талбайг хамран оршдог.

Цэцэрлэгийг сонирхож байвал та доорх линкээр зочилно уу

Цэцэрлэг

2016-2017 оны хичээлийн жилд сургууль нь 1-12 дугаар ангийн 25 бүлэгт 522 суралцагч, 58 багш ажилтантай эхлүүлсэн бөгөөд цэцэрлэг нь 2-5 насны 10 бүлэгт 207 хүүхэд, 21 багш ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн мэргэжлийн хоол зүйчээр удирдуулсан орчин үеийн стандартад нийцсэн иж бүрэн тоноглогдсон цайны газар ажиллаж сурагчид багш ажилчид даа үдийн цай, хоолоор үйлчилдэг. Түүнчлэн сурагчид багш ажилчдын бие болоод сэтгэл зүйн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн их эмч, сэтгэл зүйч, аюулгүй байдлын ажилтан ажилладаг юм.

“2021-2022 оны хичээлийн жилд 1-12 дугаар ангийн 39 анги бүлэгт 907 суралцагч, 106 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.”