English

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2024-01-24T15:33:32+08:00

"МОНГОЛ БИЛИГ ОЮУН" ЦОГЦОЛБОРЫН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. Бүртгэлийн үргэлжлэх хугацаа: 2024.01.24-2024.02.24 Бүртгүүлэх холбоос: https://mbo.edu.mn/school/2024-2025-admission/ Тавигдах шаардлага: 2018.01.01-2018.12.31-ний хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Таны хүүхдийг тав, тухтай сургалтын орчин, найрсаг, чадварлаг багш нар хүлээж байна.

2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ2024-01-24T15:33:32+08:00

Төгсөгчдөөрөө бахархъя

2023-06-15T13:42:08+08:00

2022-2023 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийг 44 суралцагч төгсөж байгаа бөгөөд, өнөөдрийн байдлаар 43 хувь нь гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах урилга хүлээн аваад байна. АНУ, Австрали, Канад, Япон, ХБНГУ, Франц, БНСУ, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй орнуудын томоохон их дээд сургуулиудаас сурагчдад маань амласан тэтгэлгийн хэмжээ 1,600,000 ам.доллар байгаа бөгөөд төгсөгчдийн маань 27% нь өөрийн хүссэн, сонирхсон мэргэжлийн чиглэлээр дотоодын их дээд сургуульдаа элсэн суралцахаар шийдвэрлэж, өнөөдрөөс эхэлж буй элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байна 12 дугаар ангийн сурагчдын маань 50 гаруй хувь нь IELTS, TOEFL, SAT, TOPIK гэх мэт олон улсын стандарт [...]

Төгсөгчдөөрөө бахархъя2023-06-15T13:42:08+08:00

Төгсөлтийн баяр – 2023

2023-06-15T13:43:48+08:00

2022-2023 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийг IX ангийн 49, XII ангийн 44 суралцагч төгсөж байгаа бөгөөд, төгсөгчдөдөө суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар 13-ны өдөр зохион байгууллаа. Энгүй их номын далайд шамдан, хичээн суралцсан шавь нартаа, энхрий үрсийнхээ ирээдүйн аз жаргал, сайн сайхан амьдралын төлөө сургуулиа байнга дэмжиж, хамтдаа хичээн зүтгэж ирсэн нийт эцэг, эх/асран хамгаалагчдадаа, эрдэмд хөтлөн, удирдан чиглүүлсэн 9а ангийн багш С.Баярхүү, 9b ангийн багш С.Оюунболор, 12а ангийн багш Ж.Дарьсүрэн, 12b ангийн багш М.Эрдэнэ нартаа болон бага, дунд ангид нь даан ажиллаж, хичээл зааж, эрдэм [...]

Төгсөлтийн баяр – 20232023-06-15T13:43:48+08:00

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 4,5,7,8,10,12 дугаар ангиуддаа цөөн тооны сурагч элсүүлнэ.

2023-05-31T12:38:13+08:00

Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага, төлөвшил, нэмэлт элсэлтийн шалгалт, уулзалтын дүгнэлтэд үндэслэх бөгөөд эцэг, эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан 06 дугаар сарын 13-ыг дуустал нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд - нэмэлт элсэлтийн шалгалтыг 06 сарын 15-ны 11.00 цагт, - уулзалт, ярилцлагыг 06 сарын 22, 23-нд сургууль дээрээ зохион байгуулна. Нэмэлт элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг admissions@mbo.edu.mn цахим хаягаар тодруулна уу. Нэмэлт элсэлт

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 4,5,7,8,10,12 дугаар ангиуддаа цөөн тооны сурагч элсүүлнэ.2023-05-31T12:38:13+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2024

Go to Top