ДУЛААН ХУВЦАС” аян амжилттай зохион байгуулагдлаа

By Published On: 2023-12-09
“ДУЛААН ХУВЦАС” аян амжилттай зохион байгуулагдлаа.
МУЗН-ийн салбар гишүүн “MBO Red Cross club” маань албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болох байх гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд клуб маань 6 томоохон зорилтот төсөл аяныг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. 6 дахь зорилтот төсөл болох “Дулаан хувцас” аяныг 2023.11.21-2023.12.09-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Сургуулийн маань багш, ажилтнууд, сурагчдын сайхан сэтгэлийн өглөг, хандиваар 250-300 ширхэг хувцас, гутал цугласныг өнөөдөр “MBO Red Cross club”-ын чиглүүлэгч багш нар, идэвхтэн гишүүдийн төлөөлөл болсон ахлах ангийн сурагчид маань зорилтот бүлгүүдэд буюу Хан-Уул дүүргийн түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд (хамгаалах байрны байршил, хүүхдүүдийн нас, хүйс зэрэг хувийн мэдээллийн нууцлалыг сайтар анхаарч ажилласан😭) мөн 17 дугаар хорооныхоо гэр хорооллын бүсээр явж хувцас, гутлаа тараалаа.
“Өөрөөсөө давж, бусдад туслах, нийгэмд үйлчлэх” сэтгэл зүрх, хат тэвчээр, эерэг хандлагыг сурагчдадаа төлөвшүүлж, “MBO Red Cross club”-ийг чиглүүлэн ажиллаж буй А.Мөнх-Өлзий, А.Рэнцэнханд багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн үе тэнгийнхэндээ үлгэр дууриал, манлайлал үзүүлэн клубийнхээ зорилтот төсөл бүрд идэвхтэй оролцдог манлайлагч сурагчдадаа баярлалаа. Энэ удаагийн аянд хамгийн идэвхтэй нэгдсэн Б.Түмэнжаргал багштай 2b, Э.Дэлгэрмөрөн багштай 5с ангийн багш, сурагчид, эцэг,эх/асран хамгаалагч та бүхэндээ онцгойлон талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Дараагийн аянд улам олуулаа нэгдэж, хайр түгээцгээе!

Нийтлэлийг хуваалцах