ЦЭВЭР ОРЧИН – БИДНИЙ ИРЭЭДҮЙ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-05-16T15:03:23+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөрийн сургуулийн Өсвөрийн улаан загалмайч клубээс зохион байгуулсан сургуулийн гадна, дотор орчин болон Туул голын эргийн дагуу хог цэвэрлэх аянд I-XII ангийн сурагчид идэвхтэй хамрагдлаа. 05 сарын 10-нд I-V ангийн сурагчид анги удирдсан багшийн удирдлага, чиглүүлэг дор сургуулийн гадна орчны цэвэрлэгээ, VI-VII ангийн сурагчид сургуулийн дотор орчны цэвэрлэгээнд хамрагдсан бол, 05 сарын 12-нд VIII-XII ангийн 91 сурагч "Өсвөрийн улаан загалмайч" клубийн чиглүүлэгч багш А.Рэнцэнханд, А.Мөнх-Өлзий нарын удирдлага, чиглүүлэг дор Туул голын эрэг орчмын хогийг цэвэрлэлээ. Сурч, амьдарч буй орчноо цэвэр, цэмцгэр байлгах, байгаль эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай иргэн болон төлөвших хандлага, зүтгэл, эрмэлзэл дүүрэн [...]

ЦЭВЭР ОРЧИН – БИДНИЙ ИРЭЭДҮЙ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2024-05-16T15:03:23+08:00

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

2024-05-01T15:21:45+08:00

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан Өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 багийн 315 тамирчин оролцсоноос "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 8а ангийн сурагч Лхагвын Эрхэмзаяа 48 кг-ын жиндхүрэл медаль хүртсэн байна. Сурагч Л.Эрхэмзаяадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР2024-05-01T15:21:45+08:00

АЗИ ТИВИЙН АВАРГАА УГТАЖ АВЛАА

2024-05-01T12:44:10+08:00

"Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2с ангийн сурагч Сандагсүрэнгийн НАМУЖИН Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан 2024 оны тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний "Рапид" төрөлд амжилттай оролцож, АЗИ ТИВИЙН АВАРГА болсон билээ. Өнөөдөр Азийн тивийн аварга сурагчаа бэлтгэсэн багш Б.Цэндхүү, сургуулийн захиргаа, анги хамт олон нь угтан авч, баяр хүргэлээ. Сурагч С.Намужиндаа амжилт бүхний дээдийг хүсэн тив дэлхийд нэр, алдраа дуурсгасан аугаа тамирчин болохын ерөөл өргөе.

АЗИ ТИВИЙН АВАРГАА УГТАЖ АВЛАА2024-05-01T12:44:10+08:00

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна

2024-05-01T11:39:33+08:00

Монгол хэл, бичгийн улсын төрөлжсөн олимпиадын монгол хэлний төрөлд М.Эрдэнэ багшийн бэлтгэсэн 6b ангийн сурагч Э.Цэлмүүн дүүрэгт I байр, үндэсний бичгийн төрөлд Г.Рэнцэнханд багшийн бэлтгэсэн 7d ангийн сурагч Х.Мөнхгэрэл дүүрэгт II байр эзэллээ. Багш, сурагчдадаа баяр хүргэж, дараагийн шатанд нь илүү их амжилт хүсэн ерөөе.

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсоор байна2024-05-01T11:39:33+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top