МУИС-ийн Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл-ийн салбар клуб боллоо

2024-05-01T10:51:14+08:00

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Т.Эрдэнэ-Очир, ахлах багш, доктор, Хос уянга нэгдлийн үүсгэн байгуулагч М.Жавхлан, Хос уянга нэгдлийн тэргүүн Э.Бямбасүрэн болон тэргүүлэгч оюутнууд манай сургуульд зочилж, сургуулийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, бийрэн бичлэгийн клубийн сурагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн бийрэн бичлэгийн клуб маань Монгол улсын их сургуулийн харъяа "Хос уянга" нэгдлийн салбар клуб болсныг албан ёсоор танилцуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлснээс гадна доктор, профессор багш нар маань эх хэл, монгол бичиг, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламжлан өвлүүлэхийн үнэ цэнэ, утга учирыг таниулсан ярилцлага хийж, сурагчдад маань [...]

МУИС-ийн Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл-ийн салбар клуб боллоо2024-05-01T10:51:14+08:00

Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2024-05-01T10:51:57+08:00

Америкийн нэгдсэн улсын Юта мужийн Солт-Лэйк хотод байрлах Ютагийн Их сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Everton Araujo "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуульд зочилж, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Everton Araujo захирал сургуулийнхаа сургалт, хөтөлбөр, тэтгэлэг, боломжуудын талаарх мэдээллийг ахлах ангийн сурагчдад маань танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн ба мөн энэ үеэр Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь манай сурагчид энэ сургуульд элсэн суралцахад илүү боломж, гарц нээгдэх эхлэл боллоо. Дашрамд дурдахад 2023 оны төгсөгчдөөс маань University of Utah-д 2 төгсөгч бизнесийн удирдлага, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр амжилттай суралцаж байгаа [...]

Ютагийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.2024-05-01T10:51:57+08:00

ДУЛААН ХУВЦАС” аян амжилттай зохион байгуулагдлаа

2024-05-02T09:13:20+08:00

"ДУЛААН ХУВЦАС" аян амжилттай зохион байгуулагдлаа. МУЗН-ийн салбар гишүүн "MBO Red Cross club" маань албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил болох байх гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд клуб маань 6 томоохон зорилтот төсөл аяныг санаачлан амжилттай хэрэгжүүллээ. 6 дахь зорилтот төсөл болох "Дулаан хувцас" аяныг 2023.11.21-2023.12.09-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Сургуулийн маань багш, ажилтнууд, сурагчдын сайхан сэтгэлийн өглөг, хандиваар 250-300 ширхэг хувцас, гутал цугласныг өнөөдөр "MBO Red Cross club"-ын чиглүүлэгч багш нар, идэвхтэн гишүүдийн төлөөлөл болсон ахлах ангийн сурагчид маань зорилтот бүлгүүдэд буюу Хан-Уул дүүргийн түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдэд (хамгаалах байрны байршил, хүүхдүүдийн нас, хүйс зэрэг хувийн [...]

ДУЛААН ХУВЦАС” аян амжилттай зохион байгуулагдлаа2024-05-02T09:13:20+08:00

Child & Family

2022-01-05T10:47:33+08:00

“CHILD&FAMILY” төв нь хүүхдийн сэтгэл хөдлөл, суралцахуй, зан үйлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулахад нь туслах, эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх илүү сайн арга замыг олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Эрхэм зорилго: Өөртөө итгэлтэй, аз жаргалтай, сэтгэл зүйн хувьд төлөвшсөн бие хүнийг бэлдэхэд хувь нэмрээ оруулах Уриа: Насан туршийн сэтгэл зүйн боловсролыг түгээнэ. Манай Сэтгэл зүйчид хүүхдийн сургалт, хүмүүжлийн байгууллагад мэргэжлээрээ ажилласан олон жилийн туршлагатай ба Монгол хүүхдийн онцлогт нийцүүлсэн сэтгэл зүйн судалгаан дээр суурилсан үйлчилгээг чанарын өндөр түвшинд, мэргэжлийн ёс зүйн хүрээнд үзүүлж хүүхэд, хувь хүмүүс, гэр бүл, боловсролын байгууллагуудтай хамтран [...]

Child & Family2022-01-05T10:47:33+08:00

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, Их Монгол улсын гудамж, Маршал таун хотхон 17012-0118

Phone: (+976)-7700-2070

Go to Top