АЗИ ТИВИЙН АВАРГАА УГТАЖ АВЛАА

By Published On: 2024-04-25
“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2с ангийн сурагч Сандагсүрэнгийн НАМУЖИН Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан 2024 оны тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний “Рапид” төрөлд амжилттай оролцож, АЗИ ТИВИЙН АВАРГА болсон билээ.
Өнөөдөр Азийн тивийн аварга сурагчаа бэлтгэсэн багш Б.Цэндхүү, сургуулийн захиргаа, анги хамт олон нь угтан авч, баяр хүргэлээ.
Сурагч С.Намужиндаа амжилт бүхний дээдийг хүсэн тив дэлхийд нэр, алдраа дуурсгасан аугаа тамирчин болохын ерөөл өргөе.

Нийтлэлийг хуваалцах