By Published On: 2023-09-01
“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн эрхэм хүндэт сурагчид, багш, ажилтнууд, эцэг, эх/асран хамгаалагч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Монгол билиг оюунт – Дэлхийн иргэн алсын хараанд чиглэн хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшсөн дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх эрхэм зорилго дор нэгдсэн манай хамт олон 8 дахь хичээлийн жилээ ийнхүү угтаж байна.
Өнгөрсөн жилүүдийн турш:
– сургууль, сурагчдынхаа сайн сайхны төлөө бүхий л хүч чадал, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж, хичээн зүтгэж ирсэн хүндэт багш, ажилтнууддаа
– танин мэдэх, суралцах их хүсэл өвөрлөн сургуулиа зорин ирдэг, анги, хамт олондоо ээлтэй, сургууль, багшдаа хүндэтгэлтэй ханддаг, хариуцлагатай оюунлаг сурагчдадаа
– сургуулийн бодлого, зорилго дор нэгдэн цаг ямагт сургууль, багш нараа дэмжиж, хамтран ажилладаг эцэг, эх/асран хамгаалагчид та бүхэндээ бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Нэгэн зүгт чиглэн, энхрий үрсийнхээ, эрхэм шавь нарынхаа эрдэмд шамдах их үйлсэд хичээн зүтгэж буй та бидний гэгээн зорилго бүхэн биелж, эрдэм оюун түгэн дэлгэрэх болтугай.

Нийтлэлийг хуваалцах