ЭРДМИЙН БАЯР

By Published On: 2024-03-01
2023-2024 оны хичээлийн жилд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон:
Ш.Нармандах багштай 1A
П.Батцэцэг багштай 1B
Ш.Уранчимэг багштай 1С
О.Гомбодорж багштай 1D бүлгийн бяцхан сурагчид маань хос хэлээр суралцах эхний алхмаа амжилттай эхлүүлэн, уншиж, бичиж, бодож сурснаа тайлагнаж эрдмийн баяраа тэмдэглэлээ.
Сурагч нэг бүрийг хос хэлээр уншуулж, бичүүлж, бодуулж сургахаас гадна хамгийн чухал нь сурах арга барил эзэмшүүлэхээр хичээн ажиллаж буй чадварлаг, оюунлаг багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Сурлагын амжилт, чанар, үр дүн, сурагчийн зөв төлөвшил, эерэг хандлага нь багш, сурагч, эцэг, эх/асран хамгаалагч 3 талын хамтын хичээл зүтгэл, тэгш оролцоо, ойлголцол, хүсэл тэмүүллийн дүнд бий болдог. Энэхүү үүргээ ухамсарлан ойлгож, сургуулиа, багш нараа, хүүхдээ байнга дэмждэг эцэг, эх/асран хамгаалагч та бүхэндээ мөн талархал илэрхийлье.
“Монгол билиг оюунт-Дэлхийн иргэн” болох эхний алхмаа амжилттай эхлүүлсэн сурагчдынхаа эрдмийн их аянд өндөр амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа

Нийтлэлийг хуваалцах