Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн сагсан бөмбөгийн “MBO LEAGUE” тэмцээнийг зохион байгуулж байна.
Лигийн эхний улиралд VI-IX ангийн 82 сурагч драфтаар сонгогдон эрэгтэй-3, эмэгтэй-3 багт хуваагдан оролцож байгаа бөгөөд тоглолтууд өрсөлдөөнтэй, эн тэнцүү, сонирхолтой үргэлжилж байна.
Цаашид MBO LEAGUE-ийг жил бүр уламжлал болгон хамрах хүрээг өргөжүүлэн зохион байгуулах бөгөөд сагсан бөмбөгийн спортоор дамжуулан сурагчдад зөв төлөвшил, хүмүүжил олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангах, дэмжих, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт сургах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад MBO LEAGUE-ийг дэмжин ажиллаж буй Монгол билиг оюун сургууль, цэцэрлэгийн цогцолборын удирдлага, зохион байгуулж буй биеийн тамирын багш нар, дасгалжуулагчаар ажиллаж буй сургуулийн багш нартаа талархал илэрхийлье.
🏀🏀✨✨БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ✨✨🏀🏀