АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

By Published On: 2023-10-09
DEREN CUP-2023 олон улсын хөлбөмбөгийн тэмцээн 2023 оны 10-р сарын 05-наас 2023 оны 10-р сарын 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулжээ.
Тэмцээнд ОХУ болон Монгол улсаас 4 насны ангилалаар 30 гаруй багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 5а ангийн сурагч Баярсайханы Тайшир DEREN-цэнхэр багт тоглож U10 насны ангилалд багаараа цомын эзэд болжээ.
Сурагч Б. Тайширтаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Нийтлэлийг хуваалцах