2022-2023 оны хичээлийн жилд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийг 44 суралцагч төгсөж байгаа бөгөөд, өнөөдрийн байдлаар 43 хувь нь гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах урилга хүлээн аваад байна.
АНУ, Австрали, Канад, Япон, ХБНГУ, Франц, БНСУ, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй орнуудын томоохон их дээд сургуулиудаас сурагчдад маань амласан тэтгэлгийн хэмжээ 1,600,000 ам.доллар байгаа бөгөөд төгсөгчдийн маань 27% нь өөрийн хүссэн, сонирхсон мэргэжлийн чиглэлээр дотоодын их дээд сургуульдаа элсэн суралцахаар шийдвэрлэж, өнөөдрөөс эхэлж буй элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байна
12 дугаар ангийн сурагчдын маань 50 гаруй хувь нь IELTS, TOEFL, SAT, TOPIK гэх мэт олон улсын стандарт шалгалтуудын хангалттай түвшний оноо авснаас энэ жилийн төгсөгчдийн маань IELTS-н дундаж оноо 6.8 байна.
Түүнчлэн БШУС-ын баталсан журмын дагуу 17 сурагч Cambridge IGCSE, IELTS, TOEFL, SAT-н хүчин төгөлдөр оноонуудаа ЭЕШ-ын оноо руу дүйцүүлснээс 8 сурагч 11 хичээлээр 8️⃣0️⃣0️⃣ оноо авлаа.
Мөн төгсөгчдөөс маань энэ хичээлийн жилд 5 сурагч улсын аварга шалгаруулах уралдаан, тэмцээнүүдэд эхний 3 байр эзэлсэн амжилт, ололтоор дүүрэн сургуулиа төгсөж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч буй эрхэм сурагчдадаа, гадаадын их, дээд сургуулиас хариугаа хүлээж буй, элсэх процессоо үргэлжлүүлж буй сурагчдадаа амжилт хүсье.
Та нар минь чадна аа.