Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн хүрээнд “Монгол
билиг оюун” сургууль, цэцэрлэгийн цогцолбор олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:
– Багш нарын баярыг угтсан спортын 6 төрөлт тэмцээнийг цогцолборын
хүрээнд зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
– “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12а,
12b анги болон Интеракт клуб хамтран “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг
зохион байгуулж, ахлах ангийн сурагчид маань багш нараа орлон хичээл
зааж, сургуулийн нэг өдрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн үүрэг
хариуцлага, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
– Хамт, олноо ажил үйлсээрээ манлайлсан багш, ажилтнуудаа
төрийн, салбарын, байгууллагын шагналуудаар шагнаж, урамшууллаа.