2022-2023 оны хичээлийн жилд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийг IX ангийн 49, XII ангийн 44 суралцагч төгсөж байгаа бөгөөд, төгсөгчдөдөө суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар 13-ны өдөр зохион байгууллаа.
Энгүй их номын далайд шамдан, хичээн суралцсан шавь нартаа,
энхрий үрсийнхээ ирээдүйн аз жаргал, сайн сайхан амьдралын төлөө сургуулиа байнга дэмжиж, хамтдаа хичээн зүтгэж ирсэн нийт эцэг, эх/асран хамгаалагчдадаа,
эрдэмд хөтлөн, удирдан чиглүүлсэн 9а ангийн багш С.Баярхүү, 9b ангийн багш С.Оюунболор, 12а ангийн багш Ж.Дарьсүрэн, 12b ангийн багш М.Эрдэнэ нартаа болон бага, дунд ангид нь даан ажиллаж, хичээл зааж, эрдэм мэдлэгээ харамгүй түгээсэн багш нартаа,
эрүүл аюулгүй, тав тухтай орчинд суралцах боломжоор хангаж ажилласан ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье