АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

By Published On: 2023-09-28
Монголын хөл бөмбөгийн холбооны 11-12 насны охид, хөвгүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 22-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 49 багийн 800 гаруй тамирчид оролцон авхаалж самбаа, хурд хүчээ сорин аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний 12 насны ангилалд 7d ангийн сурагч Довчинжамцын Ирмүүн “Эрчим клуб”-ээс тоглон улсын аварга болж, АЛТАН цом өргөлөө.
Сурагч Д.Ирмүүндээ баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Мөн тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

Нийтлэлийг хуваалцах