“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн II улиралд 2-4, 6-8, 10-12 дугаар ангиуддаа цөөн тооны сурагч элсүүлнэ.
Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага, төлөвшил, нэмэлт элсэлтийн шалгалтын үнэлгээнд үндэслэх бөгөөд эцэг, эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ.
Элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд (https://mbo.edu.mn/school/%d0%b1%d2%af%d1%80%d1%82%d0%b3%d2%af%d2%af%d0%bb%d1%8d%d1%85/)
нэмэлт элсэлтийн шалгалт, уулзалтыг 2023 оны 01 сарын 23-ны 11.00 цагт сургууль дээрээ зохион байгуулна.
Нэмэлт элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг admissions@mbo.edu.mn цахим хаягаар тодруулна уу.
Амжилт хүсье.