“Монгол Билиг Оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2022-2023 оны хичээлийн жилд II-XII ангид сурагч элсүүлнэ.

Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын үнэлгээнд үндэслэх бөгөөд эцэг эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн бид ижил түвшний сурлагын амжилт, хандлага төлөвшил, элсэлтийн шалгалтын оноотой элсэгч байвал дараах нөхцөлд давуу байдлыг олгох боломжтой.

  • Ах, эгч, дүү нь тус сургуульд суралцдаг;
  • Англи хэлний түвшин өндөр;

Сургуульд элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд

Элсэлт

таны хүүхдийг сургалтын тав тухтай орчин, мэргэжлийн чадварлаг багш нар, үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийг хослуулсан уян хатан, хүүхэд бүрийн хөгжил, ахицыг дэмжсэн сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрүүд хүлээж байна. Бүртгэлийн тоо хязгаартай тул яараарай.

Жич:

  • 2022 оны 06 сарын 22-ны дотор элсэх хүсэлт илгээсэн сурагчдын элсэлтийн шалгалтыг 2022 оны 06 сарын 23-ны 10.00 цагт сургууль дээр зохион байгуулна.
  • 2022 оны 06 сарын 23-аас хойш элсэлт хүсэлт илгээсэн сурагчдын элсэлтийн шалгалт, уулзалтыг 2022 оны 08 сард зохион байгуулна.

Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг admissions@mbo.edu.mn цахим хаягаар тодруулна уу.

Танд амжилт хүсье.