Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II дугаар улирлын амралтын хугацаанд буюу / IV/02-IV/10 / өдрүүдэд Хан-Уул дүүргийн төрөлжсөн олимпиадууд болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчид маань амжилттай оролцож Нийгмийн хичээлийн  төрөлд 9с ангийн сураг Н. Номуун 2 дугаар байр мөнгөн медаль, Химийн олимпиадын төрөлд 9с ангийн Н. Номуун, Биологийн олимпиадын төрөлд 9б ангийн сурагч А. Мөнхчимэг, Физикийн хичээлийн төрөлд 7с ангийн сурагч О. Ану, Түүхийн хичээлийн төрөлд 12а ангийн сурагч А. Есүгэн болон Ким Хён Жи нар тусгай байр, Газарзүйн хичээл 12а ангийн Ц. Аялгуу тусгай байр тус тус хүртэж нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авцгаасан юм. Түүнчлэн Нийслэлийн олимпиадад орох эрхээ авсан 12а ангийн А. Есүгэн, Ким Хён Жи нар тус олимпиаддаа амжилттай оролцож Улсын олимпиадад оролцох эрхээ аваад байна. Олимпиадад амжилттай оролцсон сурагчид болон бэлтгэсэн багш нартаа баяр хүргэж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.