Сурагчдын Монголын түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх, Монголын түүх соёлоороо бахархах чадвар төлөвшүүлэх зорилгоор 6 дугаар ангийн сурагчдын дунд Центавр тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн багуудын хоорондох асуулт хариулт, багын ахлагчдын тэмцээн / Үгийн сүлжээ /, Багийн гишүүний тэмцээн /  Хэн бэ? /, Гэрийн даалгавар / Жүжигчилсэн тоглолт /, хөгжөөн дэмжигчдийн тэмцээн гэсэн төрлүүдээр сурагчид маань авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс  Б. Ганболд багштай 6а ангийн хамт олон тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон юм.