ГЭР ЭРГЭЛТ

By Published On: 2024-03-27
MBO Red Cross – Өсвөрийн улаан загалмайч клубийн сурагчид маань Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр эргэлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Зорилтот бүлгийн 2 өрхөд ахуйн хэрэглээний тусламж үзүүлснээс гадна (гурил, будаа, цайны идээ, давс, чихэр, сүү, ундаа, жимс, саван, 00 цаас, угаалгын нунтаг гэх мэт), мод түлээ хагалах, усыг нь худгаас зөөж өгөх гэх мэт гэрийн ажилд нь тусалж, өөрөөсөө давж, бусдад үйлчлэн нэг өдрийг хариуцлагатай өнгөрүүлсэн сурагчдадаа, чиглүүлэгч 2 багшдаа талархал илэрхийлье.

Нийтлэлийг хуваалцах