MBO LEAGUE 2023-2024 SEASON

By Published On: 2024-03-12
Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль “MBO LEAGUE” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Шинэ улиралд VI-XII ангийн 84 сурагч драфтаар сонгогдон эрэгтэй-3, эмэгтэй-3 багт хуваагдан оролцож байгаа бөгөөд тоглолтууд өрсөлдөөнтэй, сонирхолтой үргэлжилж байна.
MBO LEAGUE-ийг жил бүр уламжлал болгон хамрах хүрээг өргөжүүлэн зохион байгуулж буй нь сагсан бөмбөгийн спортоор дамжуулан сурагчдад зөв төлөвшил, хүмүүжил олгох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангах, дэмжих, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт сургах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Лигийг зохион байгуулж буй биеийн тамирын багш нар, дасгалжуулагчаар ажиллаж буй сургуулийн багш нартаа талархал илэрхийлье.
БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Нийтлэлийг хуваалцах