Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль “Шатрын ухааныг амьдралд” уриатай Стейниц Монголын Шатрын Академи-тай урт хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд сургалтыг дэмжих хөтөлбөрийн олон талт хэлбэр, үйл ажиллагааг төлөвлөж байна.
2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд II-III ангийн сургалтыг дэмжих хөтөлбөрт шатрын хичээлийг заавал судлах хэлбэрээр нэвтрүүлж, бүх сурагчийг хамруулах бөгөөд дараагийн улиралд болон дараагийн жилүүдэд бусад анги, бүлгүүдэд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.