Олон Улсын хөтөлбөртэй, төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 2022.05.14-нд Монгол Билиг Оюун сургууль амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 7 баг, эмэгтэй Монгол билиг оюун, Хобби, Орхон Хасү сургуулийн багууд авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд:

  • Тэргүүн байр: Спортын мастер Э. Батбямба дасгалжуулагчтай Орхон Хасү баг
  • Дэд байр: Л. Рэгзэнрагчаа дасгалжуулагчтай Орчлон баг
  • Гутгаар байр: Спортын мастер Б. Хатанзоригт дасгалжуулагчтай Шинэ-Үе баг

эмэгтэй багийн төрөлд:

  • Тэргүүн байр: Спортын мастер Д. Түвшинбатзаяа дасгалжуулагчтай “Монгол билиг оюун” баг
  • Дэд байр: ОУХМ Ү. Давхарбаяр дасгалжуулагчтай Хобби баг
  • Гутгаар байр:Спортын мастер Б. Галданцогт дасгалжуулагчтай Орхон Хасү баг тамирчид тус, тус шалгарлаа.

Мөн тус тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Орхон Хасү  сургуулийн тамирчин  Т.Гүен, шилдэг эмэгтэй тоглогчоор Монгол Билиг Оюун сургуулийн тамирчин Э.Энхлэн, гурван онооны шидэлтийн аваргаар Монгол билиг оюун сургуулийн тамирчин Б.Мөнгөн-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон дасгалжуулагч багш, сурагчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.