MBO LEAGUE 2023-2024 УЛИРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

By Published On: 2024-03-21
MBO LEAGUE 2023-2024 оны улиралд VI-XII ангийн 84 сурагч драфтаар сонгогдон эрэгтэй-3, эмэгтэй-3 багт хуваагдан оролцож, тоглолтууд өрсөлдөөнтэй, сонирхолтой үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
🏆Улирлын аварга эмэгтэй багаар: Б.Ганболд дасгалжуулагчтай, М.Энхлэн ахлагчтай MBO Эрслэнгүүд баг
🏆Улирлын аварга эрэгтэй багаар: Г.Амарбат дасгалжуулагчтай, Б.Төгстөгөлдөр ахлагчтай Ballerz багууд тодорсон бол
эрэгтэй тамирчдаас:
🏆Үнэ цэнэтэй тоглогчоор 11b ангийн сурагч Элбэгжаргалын Дөлгөөн
🏅Шилдэг довтлогчоор 9b ангийн Энхбатын Тэнүүн
🏅Шилдэг холбон тоглогчоор 12а ангийн сурагч Чинбатын Содбилэг
🏅Шилдэг төвийн тоглогчоор 11b ангийн сурагч Ялалтын Үйзэнтэнгис
🏅Шилдэг хүчний довтлон тоглогчоор 9с ангийн Баясгалангийн Чингүүн
🏅Шилдэг хамгаалан тоглогчоор 12а ангийн Батзанын Төгстөгөлдөр
эмэгтэй тамирчдаас:
🏆Үнэ цэнэтэй тоглогчоор 11b ангийн сурагч Мөнхбаатарын Энхлэн
🏅Шилдэг довтлогчоор 9а ангийн сурагч Оргилхүүгийн Мандахнар
🏅Шилдэг холбон тоглогчоор 8с ангийн сурагч Цэвээнжавын Номин
🏅Шилдэг төвийн тоглогчоор 11b ангийн сурагч Алтангэрэлийн Ариунхишигт
🏅Шилдэг хүчний довтлон тоглогчоор 9с ангийн сурагч Алтантулгын Энхлүүн
🏅Шилдэг хамгаалан тоглогчоор 9d ангийн сурагч Эрдэнэсайханы Хосзаяа нар шалгарлаа.
Түүнчлэн лигийн дасгалжуулагч багш нараар “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар ажилладаг бөгөөд энэ улирлын шилдэг дасгалжуулагчаар:
🏆түүх, нийгмийн ухааны багш Батсайханы Ганболд
🏆дүрслэх урлагийн багш Гантулгын Амарбат нар тодорчээ.
Ур чадвар, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, ёс зүй, сахилга батаар манлайлан, лигт амжилттай оролцсон бүх сурагчид, багш-дасгалжуулагчид, хүүхдээ цаг ямагт дэмжиж байсан эцэг эх, асран хамгаалагчид, анги, сургуулийн хамт олон та бүхэндээ бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Баяртай, сургамжтай, гунигтай, мартагдашгүй олон мөчүүдийг мэдрүүлсэн дурсамж дүүрэн энэ улирлын лиг маань ийнхүү өндөрлөж байна.
Дараагийн улиралд уулзацгаая.

Нийтлэлийг хуваалцах