By Published On: 2023-08-29
БНХАУ-ын Шаньдун хотноо зохион байгуулагдсан YDC CUP-2023 олон улсын тэмцээнд Гуа-Үжин клуб (GU dance club)-ын тамирчин, “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн XI ангийн сурагч Ганцогийн Тэнүүнбат оролцож
– А бүсийн тэмцээнд тэргүүн байр, цом өргөмжлөл
– В бүсийн тэмцээнд тэргүүн байр алтан медаль өргөмжлөл
– С бүсийн тэмцээнд тэргүүн байр цом өргөмжлөл тус, тус хүртсэн бахархам амжилт үзүүлжээ.
Авъяаслаг сурагч Г.Тэнүүнбатдаа халуун баяр хүргэж, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийтлэлийг хуваалцах