Улсын уншлагын ганцаарчилсан марафонд амжилт дүүрэн оролцлоо.

By Published On: 2024-03-29
Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо ТББ Lingors-оос зохион байгуулсан улсын уншлагын ганцаарчилсан марафон 2024.02.26-аас 2024.03.17-ны хооронд 21 хоногийн хугацаанд амжилттай болж өндөрлөлөө.
Нийт 1900 гаруй оролцогч 4 ангилалд өрсөлдсөнөөс:
  • А0, A1 түвшин (Xreading level 1-3) түвшинд
4b ангийн сурагч У.Энэрэл🥇I байр
3d ангийн сурагч Э.Дүүрэнбаяр🥈II байр
4d ангийн сурагч У.Цагаанлянхуа🥉III байр
  • A2 түвшин (Xreading level 4-6) түвшинд
6с ангийн сурагч М.Биндэръяа 🥇I байр
5а ангийн сурагч Х.Энхсаруул🥈II байр
6b ангийн сурагч Т.Нарансолонго🥉III байр тус, тус эзэлжээ.
Мөн A0, A1 ангилалд 13 сурагч, А2 ангилалд нийт 9 сурагч марафоны болзлоо бүрэн хангаж, уралдаанаа амжилттай дуусгалаа.
Хэлний чадвараа сайжруулахын сацуу аливаа зүйлд тууштай хариуцлагатай байх дадлыг өөрсдөдөө хэвшүүлж байгаа сурагчдадаа, чиглүүлэгч багш нартаа баяр хүргэе

Нийтлэлийг хуваалцах