Монголын хүүхдийн спортын VII их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн өнгөрөгч өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд түүх, нийгмийн ухааны багш Батсангийн Цэндхүүгээр удирдуулсан “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 20 сурагчийн бүрэлдэхүүнтэй шигшээ баг маань бахархам амжилт үзүүлж, багийн дүнгээр ТЭРГҮҮН БАЙР эзэлж, ЦОМЫН ЭЗЭН боллоо👏🏆🥇
Түүнчлэн 12 сурагч УАШТ-д оролцох эрхээ авч, шинээр 8 сурагч спортын I, II, III зэргийн болзол хангажээ 👏🎉🏆
Сурагчдынхаа амжилтыг сийрүүлбэл:
7-8 насны ангилалд:
1с ангийн сурагч С.Намужин-🥇алтан медаль, II зэрэг /эм/
1b ангийн сурагч Т.Эгшиглэн-🥈мөнгөн медаль, III зэрэг /эм/
1с ангийн сурагч Ц.Цэгц – тусгай байр /эм/
9-10 насны ангилалд:
4с ангийн сурагч Г.Энхлүүн-🥇алтан медаль, I зэрэг /эм/
3d ангийн сурагч Э.Ууганбаяр-🥉хүрэл медаль, III зэрэг /эр/
11-13 насны ангилалд:
6b ангийн сурагч Г.Энэрлэн-🥇алтан медаль, I зэрэг /эм/
7а ангийн сурагч Э.Тэмүгэн- тусгай байр, III зэрэг /эм/
5b ангийн сурагч Г.Мөнхсүлд-🥈мөнгөн медаль, III зэрэгтэй /эр/
14-16 насны ангилалд:
8с ангийн сурагч Б.Алтангэрэл –🥉хүрэл медаль, III зэрэгтэй /эр/
10с ангийн сурагч О.Манлай- тусгай байр /эр/
17-19 насны ангилалд:
12b ангийн сурагч Х.Тэгшзаяа- 🥈мөнгөн медаль, I зэрэг /эм/
8с ангийн сурагч И.Улсболд- 🥉хүрэл медаль, II зэрэг /эр/
Тэмцээндээ амжилттай оролцсон бүх сурагчдадаа баяр хүргэж, илүү их амжилт хүсэн ерөөе.
Өөрийн үнэт цаг, зав, сэтгэл зүтгэлээ💯зориулан, сургууль дээрээ 100 буудалт даамын дугуйлан хичээллүүлж, сурагчдынхаа авъяас билгийг хөгжүүлэх, оюуныг тэтгэх их үйлсийг түүчээлэн ажилладаг Б.Цэндхүү багшаараа сургууль, хамт олон нь бахархахгүй байхын аргагүй юм.
Хөдөлмөрч, тууштай, чадварлаг багшдаа баярлалаа.