Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ✨✨✨
Монгол бахархлын өдрийг угтан мянганы суут хүн, их эзэн Чингис хааны үйл хэргийг сурталчлах, эх түүх, өв соёл, ёс заншил, үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, таниулах аянд“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид нэгдэж байна.
Жил бүрийн энэхүү өдрийг багш, сурагчид маань үндэсний дээл, хувцсаа хүндэтгэн өмсөж, түүх соёлынхоо өв уламжлалыг сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрөөрөө дамжуулан түгээн дэлгэрүүлж, тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.
Даяаршлын давалгаа ижилсэхийн хэрээр ондоошиж байгаа өнөө үед бид Монгол хэл, соёл, иргэншлээ хайрлан хамгаалж, дээдлэн уламжлах учиртай билээ