НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЗАРЛАЖ БАЙНА

By Published On: 2023-08-04
“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 4-5, 7-8, 10-12 дугаар ангиуддаа цөөн тооны сурагч элсүүлнэ.
Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага, төлөвшил, нэмэлт элсэлтийн шалгалт, уулзалтын дүгнэлтэд үндэслэх бөгөөд эцэг, эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ.
Элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан 08 дугаар сарын 15-ыг дуустал нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд
– нэмэлт элсэлтийн шалгалтыг 08 сарын 17-ны 11.00 цагт,
– уулзалт, ярилцлагыг 08 сарын 21-нд сургууль дээрээ зохион байгуулна.
Нэмэлт элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг admissions@mbo.edu.mn цахим хаягаар тодруулна уу.

Нийтлэлийг хуваалцах