Манай сургуулийн сурагч элсүүлэн суралцуулах шийдвэр нь тухайн элсэгчийн сурлагын амжилт, хандлага, төлөвшил, нэмэлт элсэлтийн шалгалт, уулзалтын дүгнэлтэд үндэслэх бөгөөд эцэг, эх/асран хамгаалагч болон сургууль хоорондын ойлголцол, хүлээлт ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Элсэх хүсэлтийг вэб хуудсаараа дамжуулан 06 дугаар сарын 13-ыг дуустал нээлттэй хүлээн авч байгаа бөгөөд – нэмэлт элсэлтийн шалгалтыг 06 сарын 15-ны 11.00 цагт, – уулзалт, ярилцлагыг 06 сарын 22, 23-нд сургууль дээрээ зохион байгуулна. Нэмэлт элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг admissions@mbo.edu.mn цахим хаягаар тодруулна уу. Нэмэлт элсэлт