2022-2023 оны хичээлийн жилийн Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын уралдаан 11 дүгээр сард зохион байгуулагдлаа.

“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар ур чадварын уралдаанд амжилттай оролцож:

  • Түүх, нийгмийн ухааны багш Б.Ганболд II байр
  • Дүрслэх урлагийн багш Г.Амарбат II байр
  • Физикийн багш Д.Буянжаргал II байр
  • Химийн багш Б.Нямсүх III байр
  • Математикийн багш С.Оюунболор тусгай байр
  • Дизайн технологийн багш Б.Баяржаргал тусгай байр тус тус эзэллээ.

Чадварлаг багш нартаа сургууль, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, эрдэм түгээх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.