ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ-2024

By Published On: 2024-02-07
2023-2024 оны хичээлийн жилд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагч болсон 6 настнууд маань хос хэлээр уншиж, бичиж, бодож мөн уншаад ойлгосон зүйлээ хэрхэн илэрхийлж сурснаа аав ээж, эмээ өвөө, ах, эгч, багш нартаа тайлагналаа.
Тайлант өдөрлөгийг бага ангийн заах аргын нэгдэл болон гадаад хэлний заах аргын нэгдлийн багш нар маань хамтран:
– Унших чадвар
– Бодох чадвар
– Цээжээр бичих чадвар
– Өөрийгөө илэрхийлэх чадвар
– Хэлтэй бол хөлтэй
– Хэл бол хэрэглээ гэсэн 6 өртөөгөөр аялуулан зохион байгуулсан бөгөөд сурагчдын унших, уншиж ойлгосноо илэрхийлэх, бичих, бодох чадварууд жигд байсан нь сурах арга барилаа эзэмшин, хичээл зүтгэлтэй суралцаж буйн илрэл юм.
Сургалтын амжилт, чанар сургалтад оролцогч гурван тал (багш, сурагч, эцэг, эх/асран хамгаалагч)-ын жигд оролцоо, хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бий болдгийг ухамсарлан сургууль, хүүхдээ байнга дэмжин ажилладаг эцэг, эх/асран хамгаалагчдадаа баярлалаа.
Хамтдаа илүү хичээцгээе.

Нийтлэлийг хуваалцах