“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 10 сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн VI-VIII анги, IX-XII анги гэсэн 2 ангиллаар зохиогдсон бөгөөд

VI-VIII ангийн эрэгтэй баг, тамирчдаас:

  • Б.Хүрэлшагай багштай 8А анги алтан медаль
  • А.Мөнх-Өлзий багштай 8C анги мөнгөн медаль
  • М.Мөнхгэрэл багштай 7C анги хүрэл медаль

VI-VIII ангийн эмэгтэй баг, тамирчдаас:

  • М.Мөнхгэрэл багштай 7C анги алтан медаль
  • А.Мөнх-Өлзий багштай 8С анги мөнгөн медаль
  • П.Амарбаясгалан багштай 8В анги хүрэл медаль

IX-XII ангийн эрэгтэй баг тамирчдаас:

  • М.Эрдэнэ багштай 12B анги алтан медаль
  • Ж.Дарьсүрэн багштай 12А анги мөнгөн медаль
  • М.Баяраа багштай 11А анги хүрэл медаль

IX-XII ангийн эмэгтэй баг тамирчдаас:

  • М.Эрдэнэ багштай 12B анги алтан медаль
  • Б.Цэндхүү багштай 10С анги мөнгөн медаль
  • С.Оюунболор багштай 9В анги хүрэл медаль тус тус хүртлээ.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор 12В ангийн сурагч Ө.Баянцагаан, 8А ангийн сурагч Д.Тэнгис нар, шилдэг эмэгтэй тоглогчоор 12В ангийн сурагч М.Дөлгөөн, 7С ангийн сурагч Т.Намуун нар тус тус тодорлоо. Энэ жилийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээний өмнө тамирчин-сурагчид маань шударга, ёс зүйтэй, эв нэгдэлтэй өрсөлдөхийг бие биедээ уриалж “Тамирчны амлалт” өгсөн нь шинэлэг байлаа. Тэмцээндээ амжилттай оролцсон бүх сурагчдадаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье.