MBO VOLLEYBALL TOURNAMENT

By Published On: 2024-03-04
2023-2024 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээн дунд (VI-VIII анги), ахлах (IX-XII анги) 2 насны ангиллаар 03 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний дунд насны ангилалд:
I байр: М.Мөнхгэрэл багштай, Б.Болд-Эрдэнэ ахлагчтай 8с анги🥇
II байр: Б.Санжаажамц багштай, С.Минжин ахлагчтай 7с анги🥈
III байр: Г.Номинчимэг багштай, Э.Чингүүн ахлагчтай 7d анги🥉 тус, тус шалгарсан бол
ахлах насны ангилалд:
I байр: Б.Цэндхүү багштай, Б.Содбаяр, О.Дөлгөөн ахлагчтай 11b анги🥇
II байр: П.Амарбаясгалан багштай, Б.Чингүүн, Д.Энхжин ахлагчтай 9b анги 🥈
III байр: Б.Пүрэвсүрэн багштай, Д.Тэлмэн, М.Өгөөмөр ахлагчтай 12а анги🥉тус, тус эзэллээ.
Түүнчлэн тэмцээний шилдэг тоглогчдыг статистик хөтлөн шалгаруулсан бөгөөд
эрэгтэй шилдэг тоглогчоор Ө.Маргад /8с/, Б.Амарболд /11b/
эмэгтэй шилдэг тоглогчоор С.Минжин /7с/, М.Жаргалмаа /9b/ нар шалгарлаа.
Сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан идэвхтэй оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийтлэлийг хуваалцах