“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12 дугаар ангийн сурагчид олон улсын стандарт шалгалтууд (IELTS, TOEFL, SAT, TOPIK, etc.,)-ыг амжилттай өгсөөр байна. Сурагчид маань эдгээр шалгалтуудад өндөр оноо авснаар БШУ-ны сайдын баталсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх” журмын дагуу тухайн хичээлийн ЭЕШ-ын дээд оноогоор дүйцүүлэх боломжтойгоос гадна Олон улсын их, дээд сургуульд элсэн суралцах шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа юм.

Хичээн суралцаж, өндөр оноо авсан сурагчдадаа дахин баяр хүргэе. Мөн шалгалтын оноогоо хүлээж буй, шалгалтаа өгөхөөр төлөвлөн бэлтгэж буй нийт сурагчдадаа амжилт хүсье.