Газарзүйн улсын олимпиадаас хүрэл медаль хүртлээ

By Published On: 2024-04-06
Газарзүйн хичээлийн улсын XXVIII олимпиадад “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль 2 багш, 3 сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцож газарзүй, байгалийн ухааны багш Энхболдын Энхчимэг маань бахдам сайхан амжилт үзүүлэн багш нарын олимпиадад улсад III байр эзэллээ.
Чадварлаг, хичээнгүй багшдаа сургууль, хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэе.
Аливаа амжилт хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог билээ. Э.Энхчимэг багшийн маань энэхүү амжилтад газарзүйн багш Б.Санжаажамцын маань оролцоо, дэмжлэг, нөмөр нөөлөг үнэлэшгүй их байгааг цохон тэмдэглэж 2 багшийнхаа цаашдын ажил үйлсэд гэгээн бүхнийг хүсье.
Улсын олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын багт дахин баяр хүргэж, илүү их амжилт ерөөе.
Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа

Нийтлэлийг хуваалцах