Манай  сургуулийн ахлах ангийн сурагчдын мэргэжил сонгох, мэргэжил бүрийн давуу болон сул талыг таниулан мэдүүлэх үүднээс салбар салбартаа амжилттай яваа эрхэмүүдийг урин хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр/2022.03.21/ хуулийн салбарыхан сурагчидтай уулзалаа.