ЭРДЭНЭСИЙН САН ХӨМРӨГ”-тэй танилцлаа

By Published On: 2023-12-06
2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу багш, сурагчид маань “Монгол бахархлын өдөр” болон “Анхдугаар үндсэн хууль батлагдсан өдөр”-ийг цогц үйл ажиллагаа болгон тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Энэ хүрээнд 11-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл маань Монгол үндэсний сан хөмрөгийг танин мэдэх, судлах, сонирхох, дэлхийн зах зээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх зорилгоор Монгол банкны “Эрдэнэсийн сан хөмрөг”-ийг үзэж сонирхлоо.
Монгол улсад хэрэглэгдэж байсан бүх мөнгөн тэмдэгттэй танилцаж, дахин давтагдашгүй ховор, үнэт үзмэрүүдийг олноор нь үзэж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө.

Нийтлэлийг хуваалцах