CAREER DAY – 2023 FALL

By Published On: 2023-11-18
“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн Карьер хөгжлийн төвөөс жил бүр зохион байгуулдаг ахлах ангийн сурагчдадаа мэргэжлийн чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлэх зорилго бүхий “Карьер өдөрлөг”-ийг 2023 оны I улиралд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн Карьер өдөрлөгөөр X-XII ангийн нийт 59 сурагч өөрсдийн сонгосон, сонирхсон мэргэжлийнхээ дагуу 27 байгууллагад 30 мэргэжлийн чиглэлээр ажлын байран дээр дадлага хийлээ.
Ажлын байран дээр дадлага хийх нь сурагчдад тухайн ажил, мэргэжлийн талаарх судалгаа, төсөөллөө бодит болгох нэг томоохон алхам юм.
Сурагчдыг маань ажлын байранд дадлага хийх боломжоор хангаж, хамтран ажилласан доорх байгууллагууд, байгууллагын төлөөлөл, ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
• Урбан бизнес групп – Urban Jeans
• Улсын дуурь бүжгийн эрдмийн театр – Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
• Монгол Улсын Консерватори – Монгол Улсын Консерватори, Mongolian State Conservatory
• Trimon studio – Trimon Studio
• Фантастик продакшн /жүжигчин Б.Ганчулуун, сэтгүүлч М.Баярмаа/- Фантастик Продакшн – Fantastic Production
• Mind+ VMLY&R Branding agency – Mind+ VMLY&R
• Монгол дахь хүүхдийг ивээх сан – Save the Children in Mongolia
• Daiso Mongolia – Daiso Japan Mongolia
• ICT групп – ICT Group
• Сонгдо эмнэлэг /Эмч Зоригоо/ – UB Songdo Hospital
• Gloria Dental /Эмч Уянга/ – Gloria dental clinic
• Улсын гуравдугаар төв эмнэлэг /Нүдний эмч Баярцэцэг/ – Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ
• Archetype групп – Archetype Mongolia
• Эко констракшн ХХК – ЭКО Констракшн ХХК /hr team/
• Монголын үндэсний музей / ЭША Бүрэнтөгс/ – Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia
• МИАТ and Mongolian Aviation Academy /нисгэгч Б.Баярсайхан/ – MIAT Mongolian Airlines
• Royal law хуулийн фирм /Өмгөөлөгч Болортуул/
• Mahoney Liotta хуулийн фирм – MahoneyLiotta LLP
• Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн – ШУА-ийн Биологийн хүрээлэн – Institute of Biology, MAS
• IRIM судалгааны байгууллага /Захирал Цэлмэгсайхан, МУИС-ийн багш Болд, МУБИС- Шинжлэх ухааны доктор Түмэндэлгэр/ – IRIM
• Сэтгэл судлалын үндэсний төв – Сэтгэл Судлалын Үндэсний Төв
• Геологийн төв лаборатори /Геологийн инженер Отгонбаатар, Ерөнхий инженер Бүжинлхам/ – Геологийн төв лаборатори
• Геологийн хүрээлэн /ЭША Одгэрэл/ – ШУА-ийн Геологийн Хүрээлэн/Institute of Geology, MAS
• МУИС-ийн Геологийн тэнхмийн багш Байгальмаа – Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
• ШУТИС-ийн Геологийн тэнхмийн багш Энхжаргал – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
• William Keller үл хөдлөх хөрөнгийн agency /Realtor Есүхэй/
Эх орны ирээдүй болсон сурагчдын маань сурах, хөгжих, судлах хүсэл эрмэлзлийг дэмжин ажилласан та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
2024 оны хаврын улирлын Карьер өдөрлөгтөө сурагчдаа дахин идэвхтэй хамрагдаж, мэргэжил сонголтоо баталгаажуулан, илүү зорилго, тэмүүлэлтэй суралцахыг хүсье.
Хүндэтгэсэн: Монгол билиг оюун сургуулийн захиргаа, Карьер хөгжлийн төв

Нийтлэлийг хуваалцах