АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО

By Published On: 2024-04-15
2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо амжилттай зохион байгуулагджээ.
Уг тэмцээний рапид төрлийн G-9 ангилалд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 2с ангийн сурагч Сандагсүрэнгийн НАМУЖИН түрүүлж, Ази тивийн аварга 🏆🥇боллоо.
Сурагч С.Намужиндаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Мөн 100 буудалт даамын клубийн багш Б.Цэндхүүдээ болон хүүхдээ цаг ямагт дэмжин, хөгжүүлж байдаг аав, ээж, гэр бүлд нь баяр хүргэж, талархал илэрхийлье

Нийтлэлийг хуваалцах