АВЬЯАСЫН ХУР-2023

By Published On: 2023-12-20
Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн Боловсролын хэлтсээс хамтран дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын дунд зохион байгуулдаг “АВЬЯАСЫН ХУР-2023” шилдэг бүтээлийн уралдаанд “Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар амжилт дүүрэн оролцлоо.
Багш Г.Амарбат дизайн урлалын төрлөөр дүүргийн шатанд II байр
Багш Б.Ганчөдөр модон урлалын төрлөөр дүүргийн шатанд II байр
Багш Н.Оюунчимэг оёх урлалын төрлөөр дүүргийн шатанд III байрт тус, тус шалгаран, нийслэлд өрсөлдсөнөөс:
Г.Амарбат багш “Монгол улсын төрийн дуулал” уран бичвэрийн бүтээлээрээ Тэргүүн байр,
Б.Ганчөдөр багш “Монгол” сийлбэр бүтээлээрээ III байр эзэлсэн бахархам амжилт үзүүллээ.
Авьяаслаг, бүтээлч, чадварлаг багш нартаа сургууль, хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэе.

Нийтлэлийг хуваалцах